УУЛЫН ЗАМД 40 КМ/ЦАГААС ИХГҮЙ ХУРДТАЙ ЯВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2019-01-08  

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс иргэдийг аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд зам тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулдаг.

Тухайлбал дүүргийн 11 дүгээр хороо Уулын замд он гарснаас хойш халтиргаа гулгаа үүсч, зам тээврийн осол аваар ихээр гарч байгаатай холбогдуулан тус хэлтсийн албан хаагчид анхааруулах болон сэрэмжлүүлэх самбарыг байршуулан ажилласан байна.

Тус зам нь огцом эргэлт ихтэй учир жолооч нарзамын хөдөлгөөний дүрмийн дагуу 40 км/цагийн хурдтай явах ёстой ч хурд хэтрүүлснээс үүдсэн зам тээврийн осол ихээр гарч байгаа тул та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн дагуу, анхаарал болгоомжтой явна уу.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Төр зардлыг нь гаргаж хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бүх ордоо хувийн хэвшлээс буцаан Төрийн мэдэлд авах шийдвэр: