ОРОН НУТГИЙН ЗАМД НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА

2019-01-08  

Өнөөдөр буюу 2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан байна.

Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн.Одоогоор хэргийн газар ажиллаж байгаа тул шалтгааныг шалгаж байна. Ослын улмаас жолооч, 1 зорчигч амь насаа алдсан. Гэмтсэн хүмүүс одоогоор Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт орж, эмчлүүлж байгаа бөгөөд галт тэргээр УБ хотод тээвэрлэж авчирна.

Иргэд, зорчигч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?