Өнөөдөр буюу 2019.01.08-ны өдрийн 06 цагийн орчимд Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд зорчиж байсан хот хоорондын том оврын автобус нь Замын-үүд хот руу орох төв хаалгыг мөргөсөн ноцтой осол гарсан байна.
Ослын улмаас 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн.Одоогоор хэргийн газар ажиллаж байгаа тул шалтгааныг шалгаж байна. Ослын улмаас жолооч, 1 зорчигч амь насаа алдсан. Гэмтсэн хүмүүс одоогоор Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт орж, эмчлүүлж байгаа бөгөөд галт тэргээр УБ хотод тээвэрлэж авчирна.
Иргэд, зорчигч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.