ЦЭЦ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ИХ СУУДЛЫН ХУРАЛДААН ХИЙНЭ

2019-01-09  

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааныг энэ сарын 16-ны өдөр хийхээр товлов.

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Сонгуулийн тухай хуулийн “Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал” гэсэн хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй.” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10 дахь заалтыг зөрчиж,  өмнө нь Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хүчингүй болгосон 2005 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэхийг тогтоолгохоор  мэдээлэл ирүүлсэн байна.

Энэхүү мэдээллийн шаардлагын дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд Цэцийн Их суудлын хуралдаанаар дээрх асуудлыг хяналтын журмаар хянан хэлэлцэнэ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?