ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТОМИЛГОО НҮДЭЭ ОЛСОН УУ

2019-01-10  

Төрийн албаны зөвлөл, ЭМЯ-тай хамтран зохион байгуулсан тус сонгон шалгаруулалтад Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал асан, салбартаа нөлөөлөх хөрөнгөтэй ч нэр хүнд шударга ёсны гажуудалд автсан нэгэн эрхэм “тэнцсэн” тухай мэдээлэл чих дэлслээ.

Үнэхээр мэдлэг чадвараараа шалгарч сонгон шалгаруулалтад тэнцсэн үү, эсвэл хөрөнгө бэлээрээ “далайлган” тэнцсэн үү гэдэг нь тодорхой биш юм байна. Эрүүл мэндийн салбарын хөгжил нь эмч мэргэжилтэн, тэдний ажлын туршлага, техник сэтгэхүй, өвчин эмгэгийн жам, оношилгоо эмчилгээний арга барил зэрэг нарийн зүй тогтоол дээр оршдог бөгөөд гагцхүү нарийн мэргэжлийн эмчийн мэдлэгтэй хүн л бодлогыг боловсруулахад чухал байр суурьтай. Гэтэл төрийн яам, газруудад нь хүн эмчлэх нь байтугай чагнуур зүүж үзээгүй гадаадад сургууль төгссөн гэх хазгай муруй англи хэлтэй арын хаалганы хүмүүсийн хүрээлэл одоо ч үл тасрах шинжтэй болжээ.

Томилогдсон төрийн нарийныг төрөөс төрсөн тэрбумтан, хувьдаа эмнэлэгтэй, ашиг сонирхлын зөрчилтэй, өмнө нь төрийн ажил хийж байхдаа нэг бус удаа хэл аманд орооцолдож байсан нэгэн хэмээн хэвлэлүүд онцолж байсан удаатай.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтсэн тухай мэдээлэл байсхийгээд л гарч ард түмний эмнэлэг, эмч нартаа итгэх итгэлийг бууруулж байна. Энэ бол жирийн эмч, сувилагч нар биш, тус салбарыг удирдаж байгаа сайд, дарга нартай шууд холбоотой юм. Эрүүл мэндийн салбарыг улс төрч л бол хэн ч удирдана гэсэн томьёолол, томьёолол тодорхой баримтлалгүй мэргэжлийн бус сайд, дарга нар удирдсанаас утгаа алдаж байсан удаатай. Улс төр хийдэг хүмүүсийн албан тушаал эзэлдэг нэг ёсондоо шат дамжлага болон хувирч, салбар нийтдээ уналтад орж ашиг хонжоо хайгчдын идэш болох вий гэсэн эмзэглэлийг дахин салбарынханд төрүүлж магадгүй байдал үүсчээ.

 

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Шинэ томилогдсон дэд сайд дарга нар шударга хүмүүс мөн үү. Хуучин идэж уугчидын залгамж халаа биш биздээ. 2019-01-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?