ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-01-10  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Үндсэн хуулийн өдөр тохиож байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн даргын нэрэмжит шагнал- “Өргөмжлөх бичиг”-ийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан, Үндсэн хууль тогтоогч, иргэн Д.Ламжавт өнөөдөр /2019-01-10/ гардууллаа. Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийг хамгаалах үйлсэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж   энэхүү шагналыг хүртээжээ.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр түүнд хандаж хэлсэн үгэндээ, “Та бол шинэ Үндсэн хуулийг боловсруулж, батлалцахад оролцсон төдийгүй Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлж баяжуулах ялангуяа Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулийг таниулж төлөвшүүлэх, Үндсэн хуулиа мэддэг, сахьдаг болгоход оруулсан  Таны хувь нэмэр үлэмж их юм” гэдгийг онцоллоо.

Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан зарласан Сэдэмж бичлэгийн уралдааны шилдэг илтгэлийг шалгарууллаа

Үндсэн хуулийн үзэл баримтлал болон түүний агуулгыг тайлбарлан таниулах, Үндсэн хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн, судлаачдын судалгааны ажлыг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү уралдааныг  дөрөв дэх удаагаа зохион байгуулав.

Уралдаанд ирүүлсэн судлаачид, оюутны илтгэлийг эхний  үе шатанд эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлж шалгаруулсан бөгөөд дараах үе шатанд шалгарсан илтгэгч нар “Эрх чөлөө”, “Цэцийн шийдвэрийн биелэлт, хууль зүйн үр нөлөөг дээшлүүлэх асуудал: Процессын тусгай журам”, “Үндсэн хуулийн дээд хяналт”, “Шүүх эрх мэдэл-шүүхийн хараат бус байдал-шүүх засаглалын авлига”, “Хууль дээдлэх зарчим”, “Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичиг” сэдвээр  өнөөдөр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
amid baigaa yum uu?: Undsen huuliin tsetsed ih hurliin ded darga ,eronhii said gegch nar haritsan bieniihee uildliig undsen huuli zorchson gej bichig shideed baisan. Ene undsen huuliin maach boloh nohod er yum garsangui ee.Hevleleer l yum duuldsangui ee. Uhsen bolov uu gej bodohoor ovoo heden hun bugd zereg uchihsen bol duuldah bolov uu l gej bodood suusan yum. kkk 2019-01-13
amid baina shuu?:Undsen huuliin tsets yamarch ch baisan amitai goltoi baigaa yum baina 2019-01-13
amid baina shuu?:Undsen huuliin tsets yamarch ch baisan amitai goltoi baigaa yum baina 2019-01-13
amid baina shuu?:Undsen huuliin tsets yamarch ch baisan amitai goltoi baigaa yum baina 2019-01-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?