СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ЗӨРЧЛӨӨ ГЭХЭД ЯАЖ ШИЙТГЭХ НЬ ТОДОРХОЙГҮЙ

2016-04-12  

МЗХ-ноос хар жагсаалт зарлана гэсэн. Нэг хэсэг дэмжихийг, нөгөө хэсгийг дэмжихгүй байхыг уриална гэж байгаа нь хуулийн зөрчилтэй харагдаж байна. Хууль зөрчсөн үү гэвэл зөрчсөн. Гэхдээ хариуцлага хүлээх үү? гэхээр "Үгүй" гэсэн хариулт харагдах юм гэж хуульч Б. Энхмандах үзэж байна.

70.3 гэсэн заалт гэж тэр тодрууллаа. Мөн рейтинг явуулахыг хориглосон. Гэхдээ рейтинг явуулах нь, сонгуулийн хууль сурталчилж, сонгогчдын боловсролыг дэмжиж ажиллах нэг хэлбэр. Тиймээс хууль зөрчсөн үйлдэл биш гэж Сонгууль-16 цахим хуудасны хуулийн зөвлөх Б.Энхмандах үзжээ.

Үнэндээ энэ сонгуулийн хуулиар хэвлэлийнхэнд хийх ажил тийм ч их биш. Олон зүйлийг хориглосон заалт оруулсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хаах хүртэл арга хэмжээ авна гэсэн хатуу хуультай энэ сонгуульд орж байна, хэвлэлийнхэн.

Хэвлэлийнхнийг бооно гэдэг бол, иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрхийг хязгаарлаж байна л гэсэн үг.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?