ӨЧИГДРИЙН НЭГЖЛЭГ МАРГААШ БАТТУЛГАД ХАМААРАЛТАЙ БОЛОХ УУ?

2016-04-12  

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Б.Баатархүү "Өнөөдрийн энэ нэгжлэг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хамаагүй. Х.Баттулгыг тусгайгийнхан баривчлах гэж байна гэдэг бол ташаа мэдээлэл" гэж хэллээ. 

Гэхдээ аж ахуйн нэгжийн санхүүгийн баримт бичигтэй танилцах, үзлэг хийхийн тулд ингэж их хүч хаях, тэр дундаа тусгайгийнхныг дайчлах ямар ч шаардлагагүй гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Цагдаагийнхан мэргэжлийн бус ажиллагаа явууллаа ч гэх учир мэдэх хүмүүсийн хэлэх үг сонстох болов.

Гэхдээ "Өнөөдрийн энэ нэгжлэг УИХ-ын гишүүн Х.Баттулгад хамаагүй" гэж хэлсэн үг хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Маргааш гэж нэг өдөр бий. Х.Баттулгад асуудал үүсгэхэд нэг алхам ойртлоо гэж нийгэм дүгнэж байна. Одоогоор түүнийг барьж , хорьж чадахгүй. Тэр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээ эдэлж байгаа.

Харин түүнийг улс төрөөс хэрхэн холдуулах вэ? гэдэг түүний өрсөлдөгчдийн толгойны өвчин болжээ. Замд нь цагдаа, хүчний байгууллагынхан хоморгод өртөх гээд байдаг. 

 

 

Д.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
төсөв хэмнэлт:цагдааг татварын албатай нэгтгэх эхлэл байхаа... 2016-04-12
Zochin:Tsagaa nar maani vvreg gvitsetgegch shvv dee.Ted l hetsvv yumdaa.Aliig ni geh.Huulia l Dagana daa. 2016-04-13
Zochin:Tsagaa nar maani vvreg gvitsetgegch shvv dee.Ted l hetsvv yumdaa.Aliig ni geh.Huulia l Dagana daa. 2016-04-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?