“УУЛ УУРХАЙГҮЙ ХӨВСГӨЛ”-ӨӨС УУЛ УУРХАЙН АСУУДАЛ ТАСРАХГҮЙ БАЙНА

2019-01-14  

Хөвсгөл аймаг өнгөрсөн онд “Уул уурхайгаас ангид бүс нутаг” байхаа зарлаж, шинээр лиценз олгохыг зогсоож, үлдсэн газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авч буйгаа тунхагласан. Гэвч “Уул уурхайгүй Хөвсгөл”-өөс ул уурхайн асуудал тасрахгүй байна.

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могойнгол”-ын нүүрсний уурхайгаас 50-60 тоннын даацтай хүнд оврын ачааны машинууд өнгөрсөн жилээс эхлэн өдөрт 60,70-аараа цуваа үүсгэн Эрдэнэт рүү хууль бусаар нүүрс тээвэрлэж байсан билээ. Гэвч энэхүү нүүрс тээвэр нь Эрдэнэт-Булган-Мөрөнгийнчиглэлийнхатуухучилттайхарзамыгэвдэж, сүйтгэхээс гадна Хөвсгөл аймгийн Хилэнтийн гүүрийг эвдрэхэд хүргэжээ.

Иймд нутгийн иргэд холбогдох хууль хяналтынхан болон мэргэжлийн байгууллагуудад хандсанаар нүүрс тээврийг түр зогсоогоод байгаа юм.

Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчийн үлгэрээр нэг асуудал шийдэгдэж байтал өөр нэгэн асуудал нутгийн иргэдийн санааг зовоох болжээ.

Учир нь SoilTrade ХХК, GioCad ХХК, АйСиТи Сайн Консалтинг ХХК зэрэг компаниуд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Төмөрбулаг сумдын нутагт газар ухаж, цооног өрөмдөх  болжээ.Эдгээр компаниуд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суман дахь Могойн голын уурхайгаас Эрдэнэт хүртэлх төмөр зам тавих Аспайр майнинг ХХК-ийн төслийн авто замыг барих гэж байгаа ажээ.

Ингэхдээ Төмөрбулаг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумдаас ямар ч зөвшөөрөл аваагүйн дээр Төмөрбулаг сумын засаг дарга зам тавихыг зөвшөөрсөн гэх захирамжийг хуурамчаар үйлдэн бусад сумдад үзүүлж явжээ. Тухайн үед сумын засаг дарга эзгүй байсан бөгөөд хуурамч гэдгийг засаг дарга өөрөө баталсан байна.

Иймд холбогдох хууль хяналтын байгууллагууд энэ асуудалд анхаарал хандуулж хууль бус үйлдлийг нь таслан зогсоохыг Хөвсгөлчүүд хүсчээ.

Хөвсгөл аймгийн иргэд Эрдэнэт-Овоот төмөр зам барих Аспайр майнинг ХХК-ийн үйл ажиллагааг байнга эсэргүүцдэг бөгөөд Хөвсгөл аймгийн 5-6 сумыг дамнуулан тавих уг төмөр зам нь эдийн засгийн ямар ч үр өгөөжгүйн дээр цэнгэг усны эх болсон Идэр, Тэс, Бүгсий, Сэлэнгэ голууд, түүний сав газрыг дагасан онгон дагшин байгаль, ан амьтныг сүйтгэж, малчдын амьдрал ахуйг сүйрүүлнэ гэж үздэг юм.

 

 

С.ЧИМЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:muu sain yumnuud ard irgediig teneg gej bodood bgaa yum bh daa 2019-01-14
Сэржбүдээ:хүний газрын үсгийг хуурамчаар үйлдээд яасан нөхөд гэхээрээ ийм байдаг байнаа 2019-01-14
Zolboo:nudend n mungu haragdaad bgaa nuhud...iim l boldog 2019-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?