ТӨСВИЙН ОРЛОГО ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ДАВЖ БИЕЛЭХЭД УУЛ УУРХАЙН ОРЛОГО НӨЛӨӨЛСӨН

2019-01-14  

Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар мэдээлэл хийлээ.

Төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давлаа. Батлагдсан төсөвтэй харьцуулаад үзвэл нэгдсэн төсвийн орлого 25 хувиар нэмэгдсэн бөгөөд тэнцвэржүүлсэн орлого 9.2 их наяд төгрөг. Үүнд :

Тогтворжуулалтын сангийн 207 тэрбум,

Ирээдүйн өв сангийн 620 тэрбум төгрөгийг оруулаагүй байна. 

Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2010 оноос хойш анх удаа 12 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Ч.Хүрэлбаатар хэлэхдээ : “Төсвийн орлого хоёр их наяд төгрөгөөр давж биелсэн бөгөөд 670 тэрбум нь уул уурхайн салбараас, 1.3 их наяд нь бусад салбараас оржээ. 

Энэ нь Засгийн газраас явуулж байгаа бодлого, эдийн засаг, хөрөнгө оруулалт өссөн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхижсэн, төсвийн сахилга батыг чанд баримталж тодотгол хийгээгүй, Зээлжих зэрэглэл нэмэгдсэн зэрэгтэй холбоотой гэж Сангийн яам үзжээ

Засгийн газрын өр 21 их наяд төгрөг бөгөөд 2019, 2020 онд төлөх их хэмжээний өр байхгүй. 2017 оны төгсгөлд Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ 74,4 хувь байсан бол 2018 оны эцсээр 60,9 хувь болж буурсан.

Цаашид энэ тоог 40 хувьд хүргэвэл төсөвт дарамт учрахгүй гэж тооцоолж байна.

2018 онд 600 гаруй мянган хүн 78 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоор авч байсан. Тэгвэл ойрын өдрүүдэд 808 мянган хүнд 120 тэрбум төгрөгийг буцаан олгохоор төлөвлөж байна.

Цаашид төсвийн сахилга батаа улам сайжруулж, татвар төлөгчдийн мөнгийг оновчтой, үр ашигтай хэлбэрээр зарцуулбал төсөв эрүүлжиж, өр багатай, эдийн засгийн өсөлт өндөр байх боломжтой юм” гэлээ.

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?