Д.БУМДАРЬ: МОНГОЛЫН УЛС ТӨР МУХАРДАЛД ОРСОН

2019-01-16  

Болох л ёстой үйл явц өрнөж байна. Парламент дахь улс төрийн намууд дотроо хуваагдаж, хагарсан. Аль аль намын төлөөллийг багтаасан гишүүд УИХ-ын даргаа огцруулахыг шаардаж, жагсаал цуглаан хийж, тэмцлээ үргэлжлүүлж байна. Энэ бол туйлын эрүүл саруул үзэгдэл гэж улс төр судлаачийн хувьд үзэж байна.

Олон жилийн идээ бээрээ өөрөө шахаж байна. Монголын нийгэм гарцаа эрэлхийлж байна. Түмний 76 хөдөлгөөн бол тун эерэг үзэгдэл. Улс төрийн нам чадварлаг, шилдэг боловсон хүчнээ эрж, олж, төрийн албанд томилох үүргийг хүлээдэг. Үүнийгээ улс төрийн намууд хийж чадахаа больжээ. Тиймээс "Түмний 76" бол намуудын хийж чадахаа больсон, орхигдуулсан энэ зайлшгүй хийх ёстой ажлыг хийхээс өөр аргагүй болсон байна. Нийгэм, иргэн, хүн бүр өөрчлөлтийг хүсэн хүлээж байна. Энэ мухардлаас гарахыг хүсэж байна. Гарцыг эрэлхийлж байна.

Ц.ХИШГЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?