Ж.МӨНХБАТ НАМАА Л ЭРГҮҮЛЖ БАЙХЫГ ХҮСЭМЖИЛЖ БАЙНА

2019-01-16  

Монголд төр хүчтэй биш, төрөөсөө нам нь илүү хүчтэй гэдгийг хамгийн ихээр мэдэрч буй хүний нэг бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат. Тэр намаа цөөнх байхад нь намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, М.Энхболдын удирдлага дор УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, өөрөө УИХ-ын гишүүнээр сонгогдож, ЗГХЭГ-ын даргын суудлаар давхар шагнагдаж байсан. Харин намаа өгснөөс хойш эрх мэдлээсээ мултарсан. Өөрийнх нь нам нь эн тэнцүү хоёр хэсэгт хуваагдаж, У.Хүрэлсүхийн талд намын удирдлагын жолоогоо алдсан.

Цаашид намаасаа ч жийгдэх магадлал өндөр болсон нь нэгэнт илэрхий болсон. Тэр намын даргатайгаа хамгийн их "тулж" буй. Засгийг нь унагаж үл дийлэх тул, УИХ-ыг тарааж, намаа сонгуульд шороотой хутгаж, хариуцлагыг нь тооцох нэрээр Хүрэлсүхээс намаа салгаж авах зорилгыг сэтгэлдээ агуулах болсныг ажиглаж болох нь. Ямар ч гэсэн, юу ч болсон гэсэн намтайгаа л үлдье, намын удирдлагын жолоогоо дахин гартаа оруулья гэж түүнд бодогдох болсон байна. Хүчгүй төр, хүчтэй намын тогтолцоо тогтсон гэдэг нь энэ ажээ.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?