У.ХҮРЭЛСҮХ: НАМ ДАМНАСАН УЛС ТӨР, БИЗНЕС, ХУУЛИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ НУРААНА

2019-01-16  

Гадаа хүйтний эрч 30 хэм давсан. Ард иргэд ядуу, өлмөн зэлмэн байна. Манай засгийн газарт хийх ажил их байна. Ард иргэдийн төлөөлөл 30 мянган иргэн гурван есийн 30 хэмийн хүйтнийг тэсвэрлэн талбайд жагсаж, тэмцлээ үргэлжлүүлж байгаад бид хүндэтгэлтэй хандах учиртай. Ард иргэдийн амьдралын түвшин доогуур, ядуу байгаа ч ганцхан зүйлийг төр, засгаас хүсэж байна. Энэ бол шударга ёсыг тогтоох.

Үүний төлөө Монголын засгийн газар ажиллана. Чадахгүй хүн байвал өргөдлөө бичээд, ажлаа өг. Манай Засгийн газарт хийж буй ажил их. Үр дүн ч гарч байна. Өрөө дарж байна. Эдийн засгийн үзүүлэлт ч сайжирч байна. Улам сайжруулах ёстой. Эдийн засгаас гадна МАНАН дэглэм, улс төр- бизнес-хуулийн гурвалжинг нураах даалгаврыг Монголын ард иргэд биднээс хүсэж шаардаж байна. Энэ ажлыг бид хийнэ гэж Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн дарга нарыг оролцуулсан Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Үнэн үг:Үнэхээр тэгвэл ч мөн сайхан аа 2019-01-16
лха....:уурхайн эздийн олсон цэвэр ашгийн 99хувийг баялгийн санд авах хэрэгтэй.байгуулсан банкуудыг нь төрийн мэдэлд авч,дахин хувьчлах хэрэгтэй. 2019-01-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?