Нийслэлийн Засаг даргыг хэлэлцэн томилох НИТХ-ын 36-р хуралдаанаар Улаанбаатар хотын дараагийн даргыг сонголоо.
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан 85 хувийн ирцтэй явагдаж Хотын захирагчаар НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун сонгогдлоо. МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан С.Мөнхчулуун нууц санал хураалтаар 43 төлөөлөгчөөс 24 төлөөллийн санал авч ялалт байгууллаа. Одоо түүний нэрийг НИТХ-аас Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлэх юм. Тэрээр Нийслэлийн өмчийн хороонд олон жил алба хашсан, Сонгинохайрхан дүүргийн тамгын газрын даргаар ажиллаж байсан юм байна. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийг даргаар 2 жил ажиллажээ.