ХҮНИЙ ГАР ХАРЖ СУУХ ЦАГ ӨНГӨРСӨН

2016-04-13  

"Аж үйлдвэрлэлийг дэмжих" гэж нэг сайн хууль гарсан гэж байна шүү, үйлдвэрлэгчид ээ. Уг хуулинд "Дотоодод үйлдвэрлэдэг барааг гаднаас оруулж ирэхэд өндөр татвар ногдуулах, дотооддоо үйлдвэрлэдэг барааг гаднаас авахгүй байх" зэрэг заалт орсныг дотоодын үйлдвэрлэгчид талархан угтаж байна. 

Ямар ч байсан үйлдвэрлэгчид үйлдвэрлэл явууллаа гээд дампуурахгүй нь гэсэн итгэлийг энэ хууль олгожээ. Харин хөрөнгө мөнгөний хувьд босгох шаардлага гарна. Үүнийг үйлдвэрлэгчид чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Малчдын хувьд малаа өсгөсөн. Одоо тэдний малыг гадагшаа экспортлох гэрээг төрөөс байгуулчихлаа.

Махыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулах шаардлага үүслээ. Үйлдвэрлэл хөгжвөл, ажлын байр нэмэгдэнэ, ажлын байр нэмэгдвэл иргэд орлоготой болно, иргэд орлоготой болбол улсад татвар төвлөрнө.

Мөнгөтэй болохоороо өрөө дарна. Бидэнд бие биенээ муу хэлж суух зав алга. Бүх боломж шавхагдаагүй гэж үйлдвэрлэгчдийг төлөөлж Монголын Аж Үйлдвэрийн Зөвлөлийн гишүүн, зохион бүтээгч инженер С.Шагдаржав үзэж байна. Түүний хэлснээр зөв бодлого гарчээ. Харин түүнийг ашиглаад үйлдвэрлэлээ цаг алдалгүй хөгжүүлэх цаг болжээ.

 

Хүний гар харж суух цаг ийнхүү өндөрлөх дөхжээ.

 

 

 

 Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?