У.ХҮРЭЛСҮХИЙН МӨРӨӨДЛИЙН ДҮР С.МӨНХЧУЛУУН

2019-01-17  

Будаг нь ханхалсан шинэхэн хотын мэр С.Мөнхчулуун У.Хүрэлсүхийн хэлсэн үгний нотолгоо болон гарч ирлээ. Алтан цаг, брэндийн цүнх, барьсан үзэгнээсээ ичихийг боловсон гэгч нь түшээдэд уриалсан Ерөнхий сайдын сануулга ид шидийн гэмээр хөрсөн дээр буусан тэр өдөр улс төрийн түүхэнд алтан үсгээр бичигдэх нь гарцаагүй.

С.Мөнхчулуун Орбитын Цэргийн хотхоны хүүхэд, эгэл жирийн цэргийн даргын гэр бүлээс гаралтай нэгэн. Толгойтын 42-р сургуулийг дүүргэсэн сурлага сайтай хүү хотын мэр болсонд Сонгинохайрхан дүүрэг даяар баяр хөөр болж байгаа сурагтай. Түүнийг дүүрэгтээ Тамгын газрын дарга хийхэд иргэд ихэд халуун дотно байсан юмдаг. Өнөөдрийг хүртэл чив чимээгүй дэвшиж гарсан 1-р хороолол орчмынхоо асуудлыг дэс дараалан шийдэж суусан даруухан имижтэй НИТХ-ын төлөөлөгч магадгүй хамгийн чанга дуугарч харагдсан нь хотын даргад нэр дэвшсэн явдал биз. С.Мөнхчулуун гэрийн даалгавараа маш сайн хийжээ. Түүнийг зориод очсон хэн ч хийсэн бүтээсэнтэй нь танилцахад нүүр бардам байгаа нь үргэлж муугаар дуудуулдаг улс төрчдийн түүхэнд нулимс дуслам үйл явдал. Төрийн ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгэж улс төрд хөл тавьсан үндсэн үүргээ яв цав биелүүлж чадаж байгаа хэний ч хүүд боломж ирдэг болохыг энэ үйл явдал нотоллоо.

С.Мөнхчулуун шударга үнэний дарцаг болон намирч байна. У.Хүрэлсүхийн бяртай мэдэгдэл эзнээ олсноор улс төрийн хөөсрөл дарагдах шатандаа орлоо шүү.

 

Эх сурвалж: Paparatsi.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Хар тамхи мөрийтэй тоглоом рекет гээд бузар бүхэн бүрэлдсэн нөхрийг гаргаж ирлээ. Батүүлээс Монгол төрд өөр мэргэн сонголт байсангүй юу гэж ял асуух цаг ирлээ. 2019-01-17
medehgui ee:Hamsaatan l garsan baihdoo .Yamar ch baisan tsergiin l hun bololtoi. 2019-01-17
medehgui ee:Hamsaatan l garsan baihdoo .Yamar ch baisan tsergiin l hun bololtoi. 2019-01-17
монгол:Энэ Мөнхчулуун гэгч пацаан чинь ямар ч бизнесгүй байж төрийн албаны цалингаар яаж 400 саяын 4 байртай, 100 саяын хадгаламжтай болсноо тайлбарлаж чадах боловуу. Эсвэл сэлэм эргүүлж танхардаг төрсөн дүүгээсээ зээл авсан гэх болов уу? 2019-01-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?