ЦАГААН ДЭЛИЙН АГУЙ, ГҮН ГАШУУНЫ ХООЛОЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ
Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байрлах байгалийн есөн гайхамшгийн нэг Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ.
Мөн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалт авахаар дэмжлээ.
Тус Цагаан дэлийн агуй гадна талдаа хоёр амтай. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг ажээ.
Гэвч уул уурхайн балгаар тус агуйд байх цагаан гантиг бүхий үнэт тооцогдох талстуудыг хувиараа ашигт малтмал олборлогч иргэд болон хятадууд хулгайлан сүйтгэсэн байдаг.
2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан ч лиценз авсан компаниуд хэл ам хийж байсан удаатай.
Тэгвэл энэ асуудал шийдэгдэж 1-р сарын 16-ны хуралдаанаар тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ц.ХИШГЭЭ