СҮЙТГҮҮЛСНИЙ ДАРАА ХАМГААЛАЛТАНД АВСААР БАЙХ УУ ?

2019-01-18  

ЦАГААН ДЭЛИЙН АГУЙ, ГҮН ГАШУУНЫ ХООЛОЙГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байрлах байгалийн есөн гайхамшгийн нэг Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ. 

Мөн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар тус тус улсын тусгай хамгаалалт авахаар дэмжлээ.

Тус Цагаан дэлийн агуй гадна талдаа хоёр амтай. Дотроо сэрүү татсан нэн тааламжтай төдийгүй цаашаа явахад зарим газраа улаан хондтой, цэнхэр туяатай мөс үргэлжилдэг ажээ.

Гэвч уул уурхайн балгаар тус агуйд байх цагаан гантиг бүхий үнэт тооцогдох талстуудыг хувиараа ашигт малтмал олборлогч иргэд болон хятадууд хулгайлан сүйтгэсэн байдаг.  

2014 онд аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн тусгай хамгаалалтад авсан ч лиценз авсан компаниуд хэл ам хийж байсан удаатай. 

Тэгвэл энэ асуудал шийдэгдэж 1-р сарын 16-ны хуралдаанаар тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 

 

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Баярааа:Энэ төр засаг дандаа хожимдож шийдэх юм. Гэлээ ч сайн байна гэх үү дээ!!! 2019-01-18
OCHIRBAT:ENE OLON ZAMBARAAGVI OLGOSON BDAL CHIN ERGEED BIDNIIG UUH TUUHGVI BOLGOJ BGAA GEDGIIG TUR ZASAG MINI AHAARCH BGAASAI... 2019-01-18
ПҮРЭВ:Ниргэсэн хойно нь хашгирч байгаа боловч .... Шударга үнэний салхи сэвэлзсээр... 2019-01-18
ИРГЭН:ХИЛ ХЯЛГААРГҮЙ ТББ ҮНЭХЭЭР ТУУШТАЙ ЯВСАН ШҮҮ БАЯРЛАЛАА 2019-01-18
хувь нэмэр:Ухаж сэндийлж, эвдэж, сүйтгээд ашиглаж баяжсаныхаа дараа нөхөн сэргээлт хийх болохоор нарийлаад улсад буцаагаад өгчихдөг юм биш үү. Хулгайч нарын арга нарийн шүү дээ. 2019-01-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?