ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ ХУУЛИА ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ШҮҮХ ДААЛГАЛАА

2019-01-18  

Байгаль орчны төлөөх иргэний нийгмийн байгууллагудыг нэгтгэсэн Төлсөн Авснаа Нийтэл /ТАН/ эвслийн гишүүн “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” ТББ Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-ыг гурван шалтгаанаар шүүхэд дуудсан юм.

1-рт,

2012 онд баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан бол албан ёсоор бүртгүүлэхийг БОАЖЯ-д даалгах.

2-рт,

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т төлбөр тооцох аргачлал, журмыг Засгийн газар батлах ёстойг заасан байдаг. Энэ заалтыг Засгийн газраар батлуулахыг мөн БОАЖЯ-д даалгах.

3-рт,

Дээрх асуудалтай холбогдуулан Засгийн газрын Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан тогтоолыг батлах хуулийг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэн хамтран хариуцагчаар татсан байна.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, хуулиа хэрэгжүүлээгүй Засгийн газар, БОАЖЯ-ыг хуулиа хэрэгжүүлэхийг даалгажээ.

Хэргийг эргэн сануулахад,

.

2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан ч Засгийн газар, БОАЖЯ-аас холбогдох журмаа гаргаж, хуулиа хэрэгжүүлэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн байдаг. Ингэснээрээ хууль батлагдсан цагаас хойш ус бохирдуулагчдаас нэг төгрөгийн төлбөр аваагүй юм. Уг нь 2012 онд батлагдсан хуулиа хэрэгжүүлсэн бол ус бохирдуулагч ААН-үүдээс жилд 8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой байжээ.

Гэвч БОАЖЯ огт хэрэгжүүлж үзээгүй хуулиа “ААН-үүдэд дарамт болно” гэх шалтгаанаар нэмэлт өөрчлөлт оруулж Байнгын хороодын дэмжлэгийг аваад УИХ-аар хэлэлцүүлэхээр хүлээгдэж байсан юм.

Харин энэ нь хууль бус, иргэдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болохыг шүүх ийнхүү тогтоолоо. Энэ нь иргэд, олон нийт, иргэний нийгмийнхэн Засгийн газрыг ялж байгаа цөөн тохиолдлуудын нэг болж байна.

 

С.ЧИМЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?