БОАЖЯ-НААС “ЦЭВЭРХЭН ШИНЭЛЦГЭЭЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2019-01-22  

БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй тахин шүтэхийг уриалж “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

“Цэвэрхэн шинэлцгээе” аяны эхлэл болгож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд болон бусад хүрээ хийдийн хамба, лам нарыг хүлээж авч уузлаа.

Тэд өнгөрсөн жилийн цагаан сараар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын уриалгыг дэмжиж, уул, усаа тахихдаа бохирдуулахгүй шинэлэхийг сүсэгтэн олондоо уриалж, бохирдсон овоодыг байгаль хамгаалагчидтай хамтран цэвэрлэж дэмжиж байсан юм. Тэгвэл энэ удаа БОАЖЯ-наас уриалгаа өргөжүүлэн “Цэвэрхэн шинэлцгээе” аян хэрэгжүүлж байгаад талархалтай хандаж байгаагаа хэлээд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Эх болсон байгалиа хамгаалахыг олон нийтэд уриалж, соён гэгээрүүлэх нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй та бидний их үйлс юм. Иргэн бүр байгаль дэлхийдээ ээлтэй “Цэвэрхэн шинэлцгээе” хэмээн уриаллаа.

Байгаль орчны асуудал дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаж буй энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль хамгааллын чиглэлээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон нийтэд хандсан ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

 

 

БОАЖЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?