ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА ДУНДГОВЬ, ГОВЬ-АЛТАЙ, АРХАНГАЙ АЙМГУУД СҮҮЛ МУШГИЖЭЭ

2019-01-23  

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлж байгаа бөгөөд “Аймгуудын өрсөлдөх чадвар-2018”-г танилцууллаа.

Тухайн орон нутгийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 180 орчим шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог байна. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулан тооцдог. 

Тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн хэвээр байна.

Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгджээ.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд Бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлжээ.

2018 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгууд

Хамгийн их ахиц гарсан аймгууд : Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай

Хамгийн их буурсан аймгууд : Булган, Архангай, Хөвсгөл

 “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018” онооны өөрчлөлт, өмнөх онтой харьцуулахад

Эдийн засгийн тамир тэнхээ бүлгийн онооноос харахад 21 аймгаас 17 аймгийнх нь оноо өнгөрсөн жилээс өссөн бол 4 аймгийн оноо буурсан байна. Харин дэд бүтэц бүлэгт 13 аймгийн оноо буурсан байна. Энэ нь эдийн засаг ерөнхийдөө сайжирч байгаа хэдий ч дэд бүтцийн салбарт аймгуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хангалттай хийгдээгүй гэж хэлж болохоор байна.

Энэхүү тайланг гүйцэтгэхэд “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр” болон Азийн сан жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Бид судалгааны мэдээллийг аймгуудын удирдлага, төр засгийн байгууллага, судлаачид болон олон нийтэд нээлттэй байлгах үүднээс www.aimagindex.mn цахим хуудсанд бүх мэдээллийг тавьдаг тул жил бүрийн өрсөлдөх чадварын хувьслыг дээрх хуудсанд зочлон харах боломжтой. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
дууяа:өө хөөрхий манай аймаг сүүл мушгижээ 2019-01-23
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?