БАЙЛДАГЧ НАС БАРСАН ТАЛААР ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЦГААВ

2019-01-25  

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн албан хаагч А энэ сарын 22-нд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Энэ талаар салбарын яам, хууль хяналтын байгууллага, ар гэрийнхнийх нь байр суурийг хүргэе.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Ийм хэрэг гарсан нь үнэн. Манайхаас шалтгааныг нь тодруулахаар ажлын хэсэг явсан. Орон нутгийн цагдаа шалгаж байгаа. Цэргүүдийг зоддог, дарамталдаг асуудал байвал баримттай нь бидэнд өг.  Тийм зүйл байх ёсгүй.

Талийгаачийн төрсөн ах Б.Эрдэнэбат:

-Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр бүх юм тодорхой болох байх. Дүүг минь өглөө хөнжил, пүүгээг нь бариулаад гүйлгэсэн гэсэн. Баашиллаа гэж зодуулаад казармдаа ороход ухаан нь балартчихсан, куртикээ өлгөж чадахгүй ухаан алдаад унасан гэсэн. Тэрнээс хойш ямар ч арга хэмжээ авалгүй, тусламж үзүүлэлгүй байсаар цагийн дараа эмч үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн гэсэн.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр:

-Хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17:30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус цэргийн ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хашиж байсан Эрдэнэт хотод оршин суугаа хаягтай, 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон. Шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаач А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй гэсэн хариу гарсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?