М. ЭНХБОЛД УИХ-ЫГ УДИРДАХ ЭРХЭЭ ХЭРХЭН, ЯАЖ АВЧ ҮЛДЭХ ВЭ?

2019-01-25  

УИХ-ын дарга М.Энхболдын эрх мэдлийг хязгаарлах чуулган хэрхэн өндөрлөх вэ? гэдгийг иргэд цагаан сарын бэлтгэлээ базаах зуураа бас чих тавьсан хэвээр. Өнөөдрийг хүртэл хэдэн зүйл тодорхой болсон. М.Энхболд хуулийн дагуу л ажлаа өгнө гэдэг байр сууриа анхнаасаа илэрхийлсэн. Зүгээр нэг огцрохгүй гэдэг нь энэ үгний цаана далдлагдсан. Тэгвэл өнгөрсөн богино хугацаанд түүнийг огцруулах хуулийг санаачилж, боловсруулж, мөн баталж амжсан. Хууль нь ч хэрэгжиж эхэлсэн тул М.Энхболдод ухрах, бултах зай талбар олгохгүй орчин нэгэнт үүссэн. 2019 оны 1-р сарын 25-ны энэ өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ л асуудлыг хэлэлцэнэ. Буланд шахуулсан М.Энхболдод бултах, зайлах боломж бий юу, ингэхэд ?

Магадлалын хувьд боломжгүй. Гэхдээ бүх боломжоо бас шавхачихаагүй. Өөрт нь 32-ын бүлэг бий. Дээр нь АН-ын дарга С.Эрдэнэ, бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагад гарын үсэг зурахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл АН-ын бүлэг ( одоогоор оршиж буй) М.Энхболдыг хамгаалах магадлал өндөр. Асуудлыг жолоодох, залах боломжгүй цаг үүсвэл, АН-ын бүлэг завсарлага авч болохыг үгүйсгэхгүй байна. Өөрөөр хэлбэл АН -ын бүлэг завсарлага авсан тохиолдолд Цагаан сар, Март, Майн баярын дараа УИХ эргэн чуулахдаа хүрэх нь. Гишүүд тойрог тойрог руугаа одно. Сайн малчны шагнал гардуулах, тойргоо манах зэрэг хойшлуулшгүй ажил гишүүдэд бий. Тэгэхээр АН-ын УИХ -дахь бүлэгт тулгуурлан шигдсэн намгаас гарах боломж М.Энхболдод бас буй юм байна. Үүнийг нь тооцсон Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга чуулганаа үргэлжлүүлэн хуралдуулах албан тоотыг УИХ-д өгүүлсэн. УИХ-ын дарга, зарим гишүүд " Үгүй" гээд зүтгэхэд чуулган завсарлах нь. Ийм үйл явц өрнөж болохыг урьдчилан таамаглав.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Эрдэнэчулуун:Одоо АН-ын бүлэг байгаа юм болов уу? 2019-01-25
zochin:ene ich cheruul ,chymral dund chun l um bol ooroo ogchorson n deerdee. Gaduurchin utaa gej aimaar , tegeed eronchiidoo bugdl buchimdaltai l bainchdee. 2019-01-27
zochin:ene ich cheruul ,chymral dund chun l um bol ooroo ogchorson n deerdee. Gaduurchin utaa gej aimaar , tegeed eronchiidoo bugdl buchimdaltai l bainchdee. 2019-01-27
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?