МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ЗАГДСҮРЭНГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ ХЭН БЭ?

2019-01-26  
-Монголын Үндэсний Олимпын Хороог сүүлийн 20-иод жил тасралтгүй удирдсан Загдсүрэн ерөнхийлөгч сайн дураараа үүрэгт ажлаасаа татгалзсан тул түүний орыг эзлэх марафон эхэлжээ.

Өөрийн байртай, нэр хүндтэй, дээр нь ОУОХ-ноос санхүүжилттэй энэ байгууллагын тэргүүн болох хүсэлтэй хүмүүс Монголд цөөнгүй. Голомтын Баясгалан, ерөнхий прокурор асан Дорлигжав нар өнгөрсөн удаад сонирхоод авсан. Энэ удаад тэд оролцох боломжгүй. Одоогоор аль аль нь саатуулагдаж, хуулийн байгууллагын хяналтад буй. Өмнөх нэр дэвшигчдээс УИХ-ын дарга Энэбиш агсаны хүү Мөнх-Очирын нэр дуулдаж буй. Түүнийг Даамын гэх Бат-Эрдэнэ, Оюутны гэх Жаргалсайхан, сэтгүүлч Тамир нар хүрээлж буй. Нөгөө талаас ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Баттүшигийн нэр сонсогдож буй. Аав нь хүүгээ сойж, тамирчдаас дэмжлэг хүсэж буй сурагтай.Анхандаа энэ сарын 25-нд хийхээр төлөвлөж байсан МҮОХ-ын хурал цагаан сарын дараа болж тодорхой бус хугацаагаар хойшиллоо. Дээрх хоёр нэр дэвшигчийн зэрэгцээ Бат-Эрдэнэ аваргын нэр ч бас явж буй гэж эх сурвалж мэдээллээ.

Бат-Эрдэнэ, Баярсайхан нарын тэмцэл нөлөөлсөн байх магадлалтай. Ямар ч гэсэн Загдсүрэн ерөнхийлөгчийн орон зай онгойсон.

Энэбиш даргын хүү Мөнх-очир өнгөрсөн хуралд Загдсүрэн ерөнхийлөгчид ялагдсан даагаа нэхэхээр зэхэж байна.Түүний гол тулгуур нь Баярсайхан, Бат-Эрдэнэ, Жаргалсайхан, Тамир болж байна.
Харин Мөнх -Очирын гол өрсөлдөгч нь Б.Баттүшиг болох нь. Тэр гүйцэтгэх хорооны гишүүн. Дээр нь хөрөнгө чинээгээрээ түүний өмнө гишгэх аавын хүү Монголд байхгүй. Түүний тулах цэг нь ерөнхий сайд асан Батболд аавынх нь сүлжээ, дээр сагсан бөмбөг, чөлөөт бөх зэрэг холбоод юм байна.
 
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Оффшорчин:Хүүе чи бид оффшороо цайруулж байж ямар нэгэн улс төр, олон нийтийн үйл ажил****анд оролцохгүй бол болохгүйээ би яахав чиний хажууд бага гарын хулгайч та хар мөнгөө далд оруулхад их л юм хэрэг болох байх даа!!!! Олимпийн хороо, спортоор дамжуулж угаана гэж бодож байгаа бол буруу шүү!!! Өөр юм бодож олсон нь дээр байхаа!!! Дэлхий нийтээр цэвэр болохоор зүтгэж байгаа энэ үед харин хар мөнгөө улсад туушаавал хойшид үр хүүхдэд чинь өлзий болно шүү Б.Баттүшигээ!!!!! 2019-01-26
H:Оффшортой бацаан, хулгайч аавтай байж юун том санаатай юм бэ? Сайн хүний хүү МөнхОчир зөв 2019-01-26
no:OCHIROOG DEMJINEE SUGIIN BANDI BOL SPORTOD XEN CH BISH OLOND NER XVND MUU 2019-01-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?