БИТҮҮНИЙ ӨДРИЙН БАРИЛДААН “БУЯНТ-УХАА” СПОРТ ЦОГЦОЛБОРТ БОЛНО

2019-01-29  

Билгийн тооллын 17 дугаар жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудын тов гарчээ. 

1963 оноос эхлэн Малчдын баяр нэртэйгээр зохион байгуулагдаж битүүний өдрийн барилдаан өнөө жил анх удаагаа “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдахаар болсон байна. 

Сар шинийн баярт зориулсан бөхийн баяр энэ сарын 31-ээс эхлэх юм. Аймаг цэргийн цолтнууд болон сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэнэ.  Битүүний өдрийн барилдааны билет худалдаанд гарсан бөгөөд Буянт-Ухаа спорт ордны кассаар худалдаж байгаа гэнэ. 

Барилдаануудын хуваарь

2019.01.31 нд 12.00 цагаас өсвөр бөх болон нийтийн монгол шандастны барилдаан

2019.02.01-нд 12.00 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан

2019.02.02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14.00 цагаас

Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 04-ний 12:00 цагаас зохион байгуулагдах аж.

 

 

 

О.ДАШ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?