ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО

2019-01-30  

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг  хянан хэлэлцлээ.

Уг хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн зохицуулалтаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох асуудал нь бодлогын чанартай асуудал байна. Өөрөөр хэлбэл уг хэмжээг ямар зарчмаар тогтоох нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал  гэж үзлээ.

Иймд Үндсэн хуулийн цэц тухайн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болголоо гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?