ГУРВАН ИХЭР МЭНДЭЛЖЭЭ

2019-01-30  

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нарын гэр бүлд 3 ихэр хүүхэд мэндэллээ. 

Ө.Энхмандах гурав дахь төрөлтөөрөө ийнхүү 2 хүү 1 охин төрүүлсэн бөгөөд өмнө нь 1 хүү 1 охинтой байжээ. Одоо эх хүүхдүүдийн биеийн байдал сайн, ЭХЭМҮТөвд хэвтэж байгаа юм байна.

С.Мөнхбаяр, Ө.Энхмандах нар Хүрмэн суманд ажиллаж амьдардаг бөгөөд шинэ оны босгон дээр ийнхүү ам бүл нэмэгдэж хил манах 2 хүү, гал манах 1 охинтой болжээ.

2019 он гарснаар хамгийн анхны 3 ихэр энэ гэр бүлд мэндэлсэн сайхан мэдээ байна.

 

Эх сурвалж : Алтан говь телевиз

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?