ИНГЭЭД Л ЧѲЛѲѲЛѲГДѲХ БАЙСАН ЮМ БОЛ ЮУНДАА ТѲВѲГ УДСАН ЮМ БЭ, М.ЭНХБОЛД ТА...

2019-01-31  

Ерѳнхийлѳгчийн суудлыг, эрх баригч намын дарга, нийслэлээ алдсан Танд эрх мэдлийн сүүлчийн суудалдаа багахан хугацаанд ч хоргодох зүйл байсныг ойлгож болох. Та цаг хожсон байж ч магад, тэгснээрээ. Гэхдээ жагсаал цуглаан, ѳлсгѳлѳндѳѳ хүрч, хууль батлуулж байж чѳлѳѳлѳгдѳх нь Монгол тѳрийг арай л дэндүү тохуурхсан хэрэг биш үү. Тахимаа нэгэнт ѳгѳхѳѳр зэхсэн байсан бол тѳвѳг удалгүйгээр ѳгчихгүй дээ. Тэгсэн бол М.Энхболд Таны нэр тѳрд эерэгээр нѳлѳѳлѳх ч байсан юм билүү.

Ажиглаад байхад, Таны шийдвэр бүр нэг л буруу гараад байх шиг. 60 тэрбумыг ч эхнээс нь зѳв залж чадсан бол ѳнѳѳдѳр шиг ѳндрѳѳ аваа ч билүү, үгүй ч билүү гэж бодогдох юм.

Та хэтэрхий бардаж, дэндүү тѳѳрч, хѳрстийн амьдралаас тасарчээ. Удирдагч хүн нийгмээс тасрах нь хувь хүндээ ч, удирдагчдаа ч хортой гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг.

Парламентийн түүхэн дэх саарал түүхийг хэн ч биш та бичлээ. Буруу жишгийг Та тогтоож одлоо.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?