2018 оны шилдэг байгууллагын өргөмжлөлийг Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын МХЕГ-ын дарга Цагаанхүү нар гардууллаа.
- Мэргэжлийн хяналтын 2018 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлсэн тул энэхүү өргөмжлөлийг олгов гэж УМХЕГ-ын газрын дарга Цагаанхүү хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болон Улаанбаатар хотын Захирагчийн харьяа нийслэлийн Орон нутгийн өмчит төсөвт болон үйлдвэрийн газруудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамт олон төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангаж, нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлэн манлайлан ажиллаж “БҮРЭН ХАНГАЛТТАЙ “үнэлэгдлээ.
'
Ц.ХИШГЭЭ