Т.АЮУРСАЙХАН ХАРИУ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ

2016-04-13  

ШӨХТГ-ын хуучин дарга нар ээлжлэн хэвлэлийн хурал хийх боллоо. Өнгөрсөн даваа гарагт О.Магнай хэвлэлийн хурал хийж, худал гүжирдлэгээр олон нийтийн тархийг угааж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр Т.Аюурсайханыг шүүхэд өгөх болсноо мэдэгдээд байсан. Тэгвэл өнөөдөр Т.Аюурсайхан бас л хэвлэлийнхэнд хандаж О.Магнайд хариу илгээв.

Даваа гарагт хийсэн О.Магнайгийн мэдэгдэл: "Намайг ажиллаж байх үед шатахууны хомстол үүсгэсэн гэх нэрийдлээр иргэдийг залилж, зохиомол хомстол үүсгэдэг байсан "НИК" компанийг ШӨХТГ-аас торгосон. Гэвч Т.Аюурсайханы үед ШӨХТГ гурван шатны шүүхэд "НИК" компанид ялагдал хүлээсэн. Үнэндээ Т.Аюурсайхан "НИК" компанитай үгсэн хуйвалдаж, торгууль тавьсан н.Очирсүх гэдэг байцаагчийг удаа дараа дарамталж, ажлаас ор үндэслэлгүй халсан байдаг. Зөвхөн энэ байцаагчийг ч халаад зогсоогүй ШӨХТГ-ын нийт ажилтны 90 хувийг халж, сольсон. Учир нь "НИК" компани нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувь эзэмшдэг, түүний сайн найз Ш.Отгонбилэг агсны гэр бүлийн бизнес юм. Харин Т.Аюурсайхан бол урьд нь Н.Багабанди ерөнхийлөгчийн туслахаар ажилладаг байсан гэдгийг та бүхэн мэдэх байх. Тэгэхээр эд бол Н.Багабандиар толгойлуулсан нэг түрийвчтэй олигарх бүлэглэл" гэсэн юм.

Өнөөдөр хийсэн Т.Аюурсайханы мэдэгдэл: "О.Магнай намайг "НИК" ХХК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэж мэдэгдсэн байна лээ. Энэ бол худлаа. Би нэгэнт тэр мэдээлэл нь олдохгүй байгаа юм бол Өрсөлдөөний тухай хуулийн 27.2-т заасны дагуу өөрийн хөрөнгийнх нь тав хүртэлх хувиар торгох чиглэл өгч байсан. Тухайн үед тус компанийн өөрийн хөрөнгө 50 орчим тэрбум төгрөг байсан бөгөөд торгуулийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг болж байсан. Гэтэл хариуцсан байцаагч захиргааны хэргийн шүүх дээр явж байгаад санамсаргүй тоо баримт оллоо гээд өөрийнх нь шүүгээнээс сүүлд олдсон бичгийн зургийг над руу явуулсан. Уг материал дээрээс тооцоо хийгээд "НИК" ХХК-ийг 2.3 тэрбум төгрөгөөр торгосон. Тухайн үед "НИК" ХХК-иас миний нэр дээр торгуулийг хүчингүй болгоно уу гэсэн бичиг ирж байсан. Би торгуулийг хүчингүй болгох боломжгүй гэсэн хариуг албан тоотоор өгсөн байгаа. Энэ хэрэгтэй холбоотой бичиг баримтуудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр АТГ-т шилжүүлсэн" гэсэн тайлбарыг өглөө.

Жил дамнан үргэлжилсэн НИК-ийн торгуультай холбоотой, зарим судалгааны материал ШӨХТГ-ын архиваас алга болсон талаар мөн энэ үеэр дуулгасан юм.

 

 

А. САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?