36 ЖИЛИЙН ТЭРТЭЭ АНХНЫ "БОЛОР ЦОМД" ШАГНАЛ ШҮЛГЭЭРЭЭ ШУУГИУЛЖ БАЙЖ БИЛЭЭ

2019-02-11  

Монголын утга зохиолын хамгийн том "шоу" болох "Болор цом" яруу найргийн наадам одоогоос 36 жилийн тэртээ Шинжлэх Ухаан Техникийн Ордон (одоогийн Өргөө -2) -т болж, Монголын нэр алдартай, авьяастай бүх яруу найрагчид шүлгээ уншиж, үзэгчдийг яруу найргаар "байлдан дагуулж" байсныг санах юм.

Тоомойн Очирхүү, Д.Тарва, Шаравын Сүрэнжав, Шагдарын Дулмаа, Санжжавын Оюун, Сормууниршийн Дашдооров, Долгорын Нямаа, Дөнгөтийн Цоодол, Цэндийн Чимиддорж, Барнангийн Доржпалам, Дамбын Төрбат, Бавуугийн Лхагвасүрэн, Дэндэвийн Пүрэвдорж гээд өнөө цагийг эзэлсэн яруу найрагчид шүлгээ "сойсон".

Үзэгчид, уншигчид пиг дүүрсэн, суудал олдохгүй ч уйдах, ядрах завгүй тэд. Ингэж л "Болор цом" эхлэлээ тавьж, түүнийг санаачилсан МЗЭ-ийн яруу найргийн зөвлөлийн эрхлэгч, төрийн соёрхолт яруу найрагч "Хүн төрөлхтөнд өргөх үг" шүлгээрээ анхны Болор цомын эзнээр өргөмжлөгдөж, ерөнхий шүүгч төрийн соёрхолт, гавьяат багш, эрдэмтэн -утга зохиолын судлаач Дамдинсүрэнгийн Цэндээс болор цомоо гардаж авч байсан.

Тэр үед Болор цом-ыг дагаж, их нэр хүнд л дагалддаг байлаа. Төрийн соёрхолт судлаач Д.Цэнд, - Монгол хүн хоосон цом гардуулдаггүй юм хэмээн халааснаасаа шармал, төмөр 1 төгрөг гарган ирж, цомд жингэнүүлэн хийж гардуулсан. Энэ наадамд олон сайн шүлэг уншсанаас, уншигчдын ой тойнд Лхагвасүрэнгийн " Шагнал" шүлэг үлдэж билээ. Энэхүү шүлгийг бүрэн эхээр нь хүргэе.

ШАГНАЛ

Ээж минь намайг 
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг 
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал
Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Yхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн
Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон 
Алаг эрээнтэй ч
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч 
Амьдын жаргалын шагнал
Элэгхэн шүлэг минь ч 
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элээ улирсан
Түүх ч миний шагнал,
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ээж минь намайг 
Цагаан сүүгээрээ шагнаж
Эцэг минь намайг 
Эсгий үнэгээр мялааж
Эх орон минь
Эрх чөлөөгөөр шагнасан
Хувьсгал миний шагнал
Хувь заяа ч миний шагнал

Өрх татахад тооноор бялхсан нар
Өлгий дээр минь гэгээ мандуулж
Өндөр босгоо давж, талын сэжүүр өлмийлөхөд
Өөлөн чулуу халиун цэцгээ дэвссэн
Дэлхий миний шагнал
Хайрыг даана гэдэг
Шагнуулахаас хэцүү
Ханаж сагасан байвал
Yхсэнээс дор
Салаан даргадаа ч
Сайшаалгаж яваагүй цэрэг эр
Сайхан эх орныхоо төлөө
Шагнал гэж хумсын чинээ ч бодолгүй
Шархныхаа цусыг хэгзэрсэн эх газартаа юүлж
Дотно амиараа эх орноо шагнаж
Дотоод хормойг нь нөхөж нөгцсөн
Орчлонг хувьсгасан Ленин
Одонгүй байсан
Ленин өөрөө
Дэлхийг шагнасан
Мөнхийн одон 
Алаг эрээнтэй ч
Амьдрал өөрөө шагнал
Амраг минь намайг үнсэх нь ч 
Амьдын жаргалын шагнал
Элэгхэн шүлэг минь ч 
Энэхэн бие минь ч
Эх орноо шагнасан шагнал
Ирэх цаг
Ирээдүй миний шагнал
Элээ улирсан
Түүх ч миний шагнал,
Уртын дууны талд хоносон цуурай
Ураг улаан галын зуунаар цогшсон амь
Уулын оройд хоносон нойрмог цагаан манан
Усны ногоон тохойгоос намайг ширтсэн жимс
Уйлж явсан зовлон
Ухаарсан алдаа минь хүртэл шагнал
Надад байгаа бүхэн миний шагнал
Надад илүү шагнал хэрэггүй
Харин 
Амраг ханийн минь 
Ачдаа дуулах бүүвэйн дуугаар шагна!
Дүн өвлийн нүдгүй шуурганаар малын захад
Дуугаа хөлдтөл гууглаж яваа эцгийг минь
Нараар шагна
Дун цагаан үс нь 
Намрын салхинд хийсэж
Дуутын шаргал хөтөл дээр
Намйг харуулдаж зогсоо
Ижийг минь
Мөнхийн усаар шагна!
Дайны айдсаар түгшэж байгаа
Дэлхийг минь 
Энх амгалангаар шагна!
Шагна!

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:Агуу хүн агуугаараа л мөнхрөх юм даа.Ум сайн амгалан болог. 2019-02-11
ЗОЧИН :ЭГЭЛГҮЙ ХҮМҮҮН УМ САЙН БОЛТУГАЙ 2019-02-11
хорвоо:Ерэн оноос хойш Лхагвасүрэн гэж яруу найрагч байдагыг мэддэг болж билээ. Бид Уран зохиолын номонд орсон зохиолчдынхоо намтарыг шүлэг найраглалтай нь цээжилдэг байж Дараа ньЧойням Балбар Пүрэвдорж Сүрэнжав гээд хүмүүсийн шүлгийг уншаад үгээр яаж ингэж уран зураг шиг нүдэнд харагдтал хэлж чадаж байнаа гэж гайхаж байлаа Агуу том яруу найрагчидын сүүлчид ингэж цөөрч байна аа 2019-02-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?