МОНГОЛ УЛС АВЛИГЫН ИНДЕКСЭЭРЭЭ 10 БАЙР УРАГШЛАВ

2019-02-11  

Транспэрэнси интернэшнл байгууллагаас Авлигын төсөөллийн индексийн 2018 оны үр дүнг нэгдүгээр сарын 29-ний өдөр зарласан.

Судалгаанд нийтдээ 180 улс орныг хамруулсан бөгөөд Монгол Улсын хувьд 37 оноо авч 93 дугаар байрт орсон. Энэ нь өмнөх онтой харьцуулахад индексийн оноо нэгээр өсч, 10 байраар ахисан дүнтэй байна.

Монгол Улсын 2018 оны индексийг өмнөх оны үзүүлэлттэй харьцуулахад “IMD”-Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээ 3-аар, “Ардчиллын олон талт байдлын төсөл”-ийн үзүүлэлт 2-оор тус тус буурсан ч, “Глобал инсит” байгууллагын Улс орнуудын эрсдэлийн түвшний үнэлгээ 12-оор, “Дэлхийн эдийн засгийн форум”-ын үзэл бодлын судалгаа 1 пунктээр тус тус өссөн нь нийт оноо 1 пунктээр өсөхөд нөлөөлжээ.

Транспэрэнси интернэшнл байгууллага Авлигын төсөөллийн индексийн дүнг тооцохдоо 13 мэдээллийн эх сурвалжийг ашигладаг бөгөөд манай улсын индексийн дүнг тооцохдоо 9 эх сурвалжийн мэдээллийг ашиглажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?