НӨХӨН СОНГУУЛЬД 17450 СОНГОГЧ САНАЛАА ӨГНӨ

2019-02-12  

СЕХ-ноос Хэнтий аймагт болох нөхөн сонгууль болох тухай асуудлаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдбаатар хэлэхдээ “Одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн тухай хуулинд нөхөн сонгууль зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гаригт болно гэж хуулинд заасан байдаг. Энэ хуулийн заалтыг үндэслэж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан. СЕХ-ны зүгээс дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас нь 27 намд нь зөвлөмж маягаар албан бичгээ хүргүүлсэн. Төрийн албан хаагч, Төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, Төрийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвшихдээ УИХ-аас сонгууль зарлан товлосноос тав хоногийн дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой эрхмүүд энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн үг. Мөн сонгуулиас 120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитын газраас тогтоож өгөх ёстой.

Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно. Сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэл, найман сая төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна” гэлээ.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сарын 11-нд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан УИХ-аас нийт 17 мянга 450 сонгогчтой  42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах товыг тогтоож, 287.6 сая төгрөгийн зарцуулахаар баталсан юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?