ҮЕ ҮЕИЙН ХАДАМ ЭЭЖҮҮДЭД ... СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ НЭГ Л ӨДӨР БИ ХАДАМ ЭЭЖ БОЛНО

2019-02-13  

Үнэрлэж хайрлаж өсгөсөн

Үр үндэс минь салаалж

Нэг л өдөр би Хадам ээж болно

Нэг л сайхан охин босгыг минь давж алхаад

Нэгэн бүл болж, нэг л бурханд мөргөнө

Айлын сайхан охин миний охин болно

Амин голомтоо орхиж хүүгийн минь галыг бадраана

Хорвоогийн түмэн хүнээс миний үрийг сонгоод

Хонгор сэтгэлээ дэвсэж "ээжээ" гэж намайг дуудна.

Ижий аавынхаа энхрийхэн нь байж

Эрх танхилхан цэцэгхэн байж 

Өссөн гэртээ гүнж нь байж

Өөрийн бүхнээ үлдээн байж

Төрхөмөө орхиж галыг минь манах

Ёсыг минь дагаж, сэтгэлээ өгөх

Биеэ хувааж удмыг минь залгах

Бэрдээ ижий нь дуусашгүй өртэй.

Зан зангаа авах гэж удна

Загнаж ээж нь бэрдээ ч тунина

Гуалигхан галбираа золин байж

Ачийг минь надад үнэрлүүлэх болохоор

Гуниг жаргалаа хуваалцаж

Үрийг минь тулах хань нь болохоор

Хүй тасалсан цусан холбоогүй ч

Хадаг тавьж ёслож авсан

Хувиар учирсан ижий нь болохоор

Алаг нүдэн ялдамхан бэрээ

Алдаа оноотой нь ээж нь хайрлана.

Мөнх бусын хорвоог ээж нь түрүүлж орхино

Мөрийг чинь налж хүү минь уйлна

Эр гүндүүгүй хэнэггүйхэн үрийг минь

Ижий ухаан залгаж бэр минь түшиж үлдэнэ.

Уран бэрийн ухаантай болохоор чинь

Уужирч ижий нь тайван буцна

Б.Дэлгэрцэцэг

 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Нта:Болно доо болно... 2019-02-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?