НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХАВТГАЙД СОЛИНО

2019-02-13  

Ийм боломж МАН-ын дарга У.Хүрэлсүхэд нээгдлээ. Нийслэл хотын захирагч бөгөөд Засаг дарга Су.Батболдын "гарыг өргүүлж" албан тушаалыг нь хураан авсан. Энэ албан тушаалд 2019 оны 1-р сарын 16-ны өдөр НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар өрсөлдөж 21:21-ээр санал тэнцэж, дахин санал хураалтаар С.Мөнхчулуун үнэмлэхүй ялалт байгуулсан.

Гэвч сар орчмын хугацаа өнгөрсөн ч С.Мөнхчулууныг Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын зэсаг даргаар сонгосон НИТХ-ын хурлын тогтоолыг МАН-ын дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлаагүй хэвээр байна. Энэ зуур Р.Дагвыг Нийслэлийн Иргэний Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын бүлгийн даргаар томилж, энэ өдрүүдэд шат ахиулан НИТХ-ын даргад нэрийг нь МАН-ын УЗ-өөс дэвшүүллээ.

Энэ нүүдлээрээ, НИТХ-ын дарга С.Амарсайханыг ч албан тушаалаас нь өөрчиллөө гэж ойлгож болно. Харин С.Амарсайханыг Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын засаг даргаар томилно гэсэн баталгааг үл гаргасан байна. Гэхдээ С.Мөнхчулууныг ч үл баталгаажуулав. Энэ бүхэн нь Нийслэл хотын удирдлагыг шинэчлэх нүүдэл гүнзгийрч буйг илтгэлээ.

Р.Дагва. НИТХ-ын бүлгийн дарга болоод удаагүй. МАН-ын өнөөгийн Удирдах Зөвлөл итгэл үзүүлж, НИТХ-ыг даргалах эрхийг тун удахгүй олгоно. Ингэснээр хотын гэхээсээ илүү Оюуны Ундраагийн гэх тодотголтой С.Амарсайханы карьер төгсөнө.

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэл бодлоо дарж ядан буй. НИТХ-ын хурлын дарга Су.Батболдтой гар нийлж ажиллаж чадаагүй. Түүнийг өөрчлөхөд нөлөөлж чадсан. Дараа нь тэр Су.Батболдын албан тушаалыг сонирхож, нэр дэвшсэн ч ялагдсан. МАН учир битүүлгээр өдий хүртэл НИТХ-ын тогтоолыг баталгаажуулаагүй. НИТХ-ын даргын албан тушаалаас "чөлөө гуйсан" энэ чөлөөг МАН-ын УЗ овжин ашиглаж, Р.Дагвыг НИТХ-ын даргад дэвшүүлж амжлаа. Тэр хэрвээ Нийслэлийн Засаг даргын сонгуульд ялагдвал "хоёр туулай хөөсөн анчин хоосон" гэдэг жирийн нэг төлөөлөгчийн түвшинд унана.

 

 

 

Ц.ХИШГЭЭ

 

КОММЕНТАТОР НЭВТРҮҮЛЭГ

ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН НЭВТРҮҮЛЭГ

МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ НЭВТРҮҮЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Inga inga:Naadah chine yun jiriin ИХТ битгий толоологчоос нь буулгаж байгал орчний яамнаас тэр газаруудаа ямар хууль бусаар олж авсаныг гаргаж ирэх хэрэгтэй 2019-02-13
123:Amarsaihan odoo bolio ymr hanaj tsadahgui shunaltai amitan be tuul gol zaisangiin gazriig nuhleed duuslaa yun darga ter shoronruugaa yavah heregtei shd 2019-02-14
Иргэн:Уг нь Су.Батболд овоо юм хийчмээр байсын. МАН-ын хагарал, хэрүүл, "хэний хүн" гээч зарчим төр, засгийг төдийгүй нийслэл, аймгуудын удирдлагыг жонхууруулав! 2019-02-14
Эерэг ханд****:Уучлаарай зэсаг гэдэг үгийг Засаг гэж засна уу. Ер нь Засаг даргын з үсэг ямарч тохиолдолд томоор бичигддэг 2019-02-14
Мэдээ:Хот дүүргийн бүх шатны дарга нар 60 тэрбумтай холбогдсон байх магадлал өндөр 2019-02-14
Зочин Б.Н:НИТХ ийн тэргүүлэгч Б.Батнасанг Нийслэлийн засаг даргаар сонгочихооч дээ өөр цэвэрхэн амьтан олдохгүй шүү дээ. 2019-02-15
Үнэн:Давга бол энгийн хүн биш Ямар ч бизнесүүд байж хамгийн баян гөлөг, Амарсайхан бол бүр хэрэггүй Увсын ****уудын нэг дорлигжавын хамсаатан 2019-02-15
Uyanga:Amarsaihaniig eserguutsej bn 2019-02-16
Амарсайхан ичээч:Зайсанг зайдалсан ашиг сонирхлын том зөрчилтэй этгээдийг нийслэлээс холдуулах хэрэгтэй 2019-02-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?