ТӨРӨӨ ТӨВШИТГӨХ “ТҮМНИЙ 76”

2019-02-14  

Улс гэрээ тохинуулах “Түмний 76” хөдөлгөөнийг өнгөрсөн намраас эхлүүлж гурван үе шаттай аяныг өрнүүлж, энэ хүрээнд нэр дэвшүүлэх эхний үе шатны ажлыг орон даяар нийгмийн сүлжээгээр 2018 оны 12 сарын 29-нийг хүртэл зохион байгуулж нийт 5000 орчим хүний нэр дэвшсэн билээ.  

Бидэнд хуваагдаж талцсан аль нэг нам, хөрөнгө мөнгөөрөө нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс бус Монгол улсыг авч явах шигшээ багийг тодруулах чин хүсэл байна. Бидний цөөхөн Монголчууд хөгжихийн тулд хүн бүрийн хүч чадал, авъяас билэг, мэдлэг, боловсрол, туршлагыг бүрэн дайчлах хэрэгтэй бөгөөд үүний тулд боловсорсон хүмүүсийн нэгдсэн сантай, нэгдмэл бодлоготой байх ёстой. 

Энэ зорилгын үүднээс мэдээллийн технологийн ололтыг ашиглан гэгээрч боловсорсон, мэдлэг туршлагатай шударга, зарчимч, Улс гэрээ тохинуулж чадах Шинэ 76-г зардал багатайгаар нийтээрээ хэлэлцүүлэн тодруулах боломж байна гэж харж байна. Ингэснээр МӨНГӨНИЙ ПИРАМИДЫГ БОДЛОГЫН ПИРАМИД болгож чадах билээ.

Өнгөрсөн 30 жилд улс төрийн намуудын хийж чадаагүй Шударга Ёсыг сахиулах, хариуцлага тооцох, төрийн үйл ажиллагааг ил тод болгох, улсаа өрнөөс гаргаж хөгжүүлэх, иргэдээ чинээлэг болгох, нийгэмд ёс суртахуун, хууль журмыг хэвшүүлэн дадуулах олон сайн үйлийг хийж бүтээж чадах нь дамжиггүй юм.

“Түмний 76” хөдөлгөөний урьдчилсан бүртгэл дуусч, шалгаруулалтын эхний үе шат эхэлсэнтэй холбоотойгоор  нэр дэвшигчдийг олон түмэнд танилцуулах, чиглэл чиглэлээр хуралдаан, семинар, хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх олон талт үйл ажиллагаанууд удахгүй явагдаж эхэлнэ.

Одоогийн байдлаар “Улс гэрээ тохинуулах Түмний 76” хөдөлгөөний үндсэн үйл ажиллагаа болох хуралдаан, хэлэлцүүлэг, мэтгэлцээн, семинар зэргийг зохион байгуулахад оролцох, шалгаруулах комисст ажиллах, мөн үйл явц, шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Хяналтын Зөвлөлийг тодруулах ажиллагаанууд явагдаж байна.

Мөн нэр дэвшигчдийг бүрэн анкетжуулах, өөрсдийнх нь эрмэлзлэл, хүслийг баталгаажуулах шатны ажил хийгдэж байна.

Иргэдээс олноор ирсэн санал хүсэлтийг үндэслэн нэр дэвшүүлэх ажиллагааг нээлттэй хэвээр үлдээх шийдвэр гаргасан бөгөөд олон нийтийн сүлжээгээр нийтээр дэмжсэн иргэнийг нэр дэвшигчээр бүртгэх төдийгүй шалгаруулалтаар хэн нэгнийг хасахгүйгээр нэрсийн жагсаалтад үлдээж, харин идэвх оролцоо, олон нийтийн дэмжлэгийг харгалзан эрэмблэх байдлаар шалгаруулалт байнга явагдах болсныг үүгээр мэдэгдэхэд таатай байна.

Өнөөгийн нийгмээ бодитоор дүгнэн, шинжилгээ хийж, эмчилгээний онош тавих, улсын хөгжлийн бодлогыг олон нийтэд сошиалаар хэлэлцүүлэх, хийрхсэн намчирхлаас хөгжлийн прагматизмд шилжих, улс төрийн шинэ соёлыг бүтээх, мэдлэг, боловсролтой, туршлагатай, бэлтгэгдсэн бүх иргэдээ улсын хөгжилд бүрэн дайчлах механизм бий болгох, Монгол Төрийн чадамжийг сэргээн бэхжүүлэх, боловсон хүчний Үндэсний нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх ач холбогдолтой энэхүү хөдөлгөөнийг дэмжиж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.     

Бидний зүгээс эв эеийг хичээх, бусдын нэр төрд халдахгүй байх, бизнесийн байгууллага, нам, бүлэглэлийн хяналтаас ангид байх, ил тод, шударга байх зарчмыг олон нийтийн хяналтан дор хатуу баримтлан ажиллах болно.  Нийгмийн сүлжээгээр Та өөрөө хяналт тавих болно.

 

ЭХ ОРОН ХӨГЖИЛ ДЭВШИЛ ТББ

 

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ 

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?