ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 7 ХОНОГИЙН МЭДЭЭ

2019-02-15  

Энэ 7 хоногт  буюу 2019.02.11-15-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 960 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэсэн байна.

Нийт бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 32 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харьяа аймгууд дахь Цагдаагийн газарт шалгаж байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш нийт 12 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 11 нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртсөн байна. Тэр дундаа дийлэнх хувь нь 0-14 хүртэлх насны буюу харгалзах хүнгүйгээр бие даан замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон насны хүүхдүүд осолд ихээр өртөж байна.

  Мөн зам тээврийн ослын 20 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 27 нь мөргөлдөх хэлбэрээр, 5 нь үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус үйлдэгдсэн байна.

Алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, 38 жолоочийг шүүхээр баривчилж ажиллав.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдвал:

  1. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг “Хөх хад” гэх газар шороон замд улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 39 настай эрэгтэй М-н амь нас хохирсон,
  2. СХД-ийн нутаг Их нарангийн замд H.Aerocity маркийн автобусны жолооч нь явган зорчигч 5 настай Д, 7 настай Т нарын 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн зэрэг зам тээврийн ослуудыг шалгаж байна.

Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 17 хувиар буурсан боловч гэмтсэн хүний тоо 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?