Халдвар судлалын эмнэлэгт Зайсан дахь КФС-ийн бүтээгдэхүүнээс хордсон хүмүүсийн ирэх тоо ѳнѳѳдѳр ч татрахгүй байгаа тухай албаны эх сурвалж мэдээлж байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагын урьдчилсан дүнгээр ч нян илэрсэн нь тогтоогдсон байна. Эцсийн дүн хараахан гараагүй ч КФС-ийн бүтээгдэхүүнээс хордлого авсан нь нэгэнт ил боллоо. Уснаас уу, бүтээгдэхүүнээс үү, гээд ялгаж салгах ажил үлджээ.
Хүүхдүүдээ КФС-ээс хол байлгах цаг иржээ. Хоол биш хороос холуур явья.
О.НОМИН