АЛИМ ХАЗСАН БҮСГҮЙ

2019-02-16  

НОМОН ГАЛЕРЕЙ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ  

Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн  дэлхийн шилмэл 111 уран зурагтай номон галерейдаа үзэгч уншигчдаа урилаа. Уран зургаар сэтгэлээ баясгая гэж хүмүүс галерейд очдог. Зохиогч өөрөө уран зургийн галерейн байнгын үзэгч тул хүмүүсийг ийшээ их ирээсэй гэж урин дуудаж байна.“УРАН ЗУРАГ” шинэ бүтээлийнх нь талаар зохиогчтой ярилцав.

-Номын нүүрэн дээрх зурганд учир байх шиг харагдлаа. Тийм үү?

Тийм шүү. Эхний зураг нь орчин үеийн зураачийн бүтээл. Зурган дээр Пикассогийн зурсан 1932 оны Мари бүсгүйн хөрөг харагдана. Сонирхолтой нь түүний гарт iPhone гар утас байгаа. Тэр үед ухаалаг утас сураггүй байсан цаг. Тэхээр хуучин шинэ хоёр өөр цаг хугацааг нэг дор авчирсан сэтгэлгээ зурган дээр илэрч байна. Энэ зурганд би “Алим хазсан бүсгүй” нэрээр эсээ бичсэнийг уншаарай. Хажууд нь Хятадын үндэсний гохуа уран зураг байгаа нь өрнө дорнын уран зургийн өнгө аясыг нэгэн доор үзүүлж байгаа юм.

-Бүсгүй рүү нисэн ирж байгаа хоёр шувуу ямар утга санаа илэрхийлж байна вэ?

Хоёр шувуу нь их зураач Пабло Пикассогийн гайхалтай үгийн санаа. Пикассо “Уран зураг ойлгоё гэвэл шувуудын жиргээг мэдэр” гэсэн. Ямар ч хүний сэтгэл шувууд жиргэхэд сэргэдэг.Тэхээр хүмүүс оюунаа баясгахын тулд уран зураг үзэх нь хэчнээн сайхан. Шувуу жиргэж байгаа нь хүмүүсийг галерейд ирж уран зураг үз хэмээн урьж байгаа хэрэг. 

-Номон галерей гэсний учир? 

Дэлхийн үзэгчид уран зургийн галерей их үздэг. Манай нийслэлд олон галерейтэй болж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэр бүр ирж үзэх боломжгүй хүмүүсийг дэлхийн шилмэл уран зурагтай танилцахад нь тус болох хүслээр энэ номон галерейг бүтээсэн. Сэтгүүлч миний хувьд уран зураг үзээд төрсөн сэтгэгдлээрээ эсээ нийтлэлийн галерейг  цувралаар бүтээсээр ирлээ. Ямарваа уран зураг болгон гол дүр, үйл явдалтай байдаг. Би зурган дээрх тэдгээр баатруудтай уулзаж ярилцаж сурвалжлагаа л хийж яваа нь энэ. Үүнээс гадна уран зургийн галерей гэдэг газрыг жаахан тайлбарласан. Галерей нь хүмүүсийн нүдийг баясган сэтгэлийн таашаал өгдөг гэгээн өргөө. Галерейд орж уран зураг үзэх ямар гоё гэж санана. Их зураач Сальвадор Дали “-Сэхээрэлд хүрэх зам галерейгаар дайрдаг.Тэнд уулзацгаая” гэсэн юм. Тийм учраас энд хүмүүс их ирээсэй гэж би байнга урьдаг.  

-Энэ галерейд ямар зургууд орсон бэ?

Дэлхийн янз бүрийн орны зураачдын бүтээл 111 уран зураг дэлгэгдсэн. Италийн сэргэн мандлын үеэс эхлээд импрессионист, сюрреалист болон орчин үеийн поп арт, сэтгэгдлийн урсгалын зураачдын зургууд бий. Өөр  үзэл санаа, ондоо арга барилаар зурагдсан зургууд.Манай үзэгчдэд төдийлөн танил биш Вьетнам, Ливи, Гүрж, Африкийн зураачид бүтээлээ тавьсан. Монголынхоо зураачдын зургуудаас үзэх боломжтой. Эх орныхоо нэрийг хилийн чанадад өргөн таниулж яваа залуу зураачдын бүтээл дийлэнх нь. Галерейд дэлхийн уран зургийн түүхийн үе бүрийн төлөөлөл орсон. Ингэхлээр уран зургийн ертөнцийг бүхэлд нь тоймлон харах боломжтой. Мөн дэлхийн уран зургийн хөгжлийн үе шатууд, тэдгээрийн онцлог, уран зургийн урсгал чиглэлүүдийн талаар ойлголт авна. Парисын Лувр, Санкт Петербургийн Эрмитаж, Нью Иоркийн Метрополитен гээд дэлхийн хамгийн алдартай уран зургийн галерей үзэсгэлэнгүүдийн хаяг ч байгаа. Монголын галерейнүүдийг ч оруулсан.

-“УРАН ЗУРАГ” номыг хаанаас авч болох вэ?

-Нийслэлд Интерном дэлгүүр, Улсын Их дэлгүүрийн номын тасагт, Дархан хотод Төв шууданд  борлуулж байгаа. 

-Таны уран бүтээлд улам их амжилт хүсье

-Баярлалаа, дахиад л Пикассогийн хэлсэн үг, “-Надад галерей өг, би дүүргэе” гэсэн энэ үгээр яриагаа өндөрлөе. Дүүрэн зурагтай галерей үүдээ цэлийтэл нээлээ. Орж үзэцгээе. 

-Тэгье...

 

 

Ярилцсан Ц.Хишгээ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Batsaihan:Zohiogchoos asuuy. Picasso irlee dahij hewlegdehuu? 2019-02-16
ЗОчин:Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье. Таны Номон галерей Эрдэнэтэд борлуулагдах уу 2019-02-16
TT:S.Dali zuraachiin zurag baigaa yu ? 2019-02-16
Зохиогч:Пикассо ирлээ номыг дахин хэвлэх төлөвөлгөөтэй байгаа, Эрдэнэтэд номоо явуулна аа 2019-02-16
Ганчимэг:Номон галерейг утсаар захиалга өгч болох уу? 2019-02-16
Зочин:Сайн байна уу? Таны уран бүтээлд амжилт хүсьe. Номон галeрeйг захиалж авмаар байна. Яаж холбогдох вэ? Баярлалаа. 2019-02-17
Зохиогч :Баяр хүргэсэн уншигчиддаа их баярлалаа, ном авахаар холбогдох утас 9937 2699 2019-02-17
ЗОчин:Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье. Таны Номон галерей Эрдэнэтэд борлуулагдах уу 2019-02-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?