УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ ТЭРГҮҮТЭЙ МЗЭ-ИЙН УДИРДЛАГА АХМАД ЗОХИОЛЧИД ЗОЛГОЛОО

2019-02-16  

Монголын зохиолчдын хамгийн өндөр настан Ардын уран зохиолч Т.Галсан, хамгийн өндөр тушаалтай УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нарын золголтоор ахмад зохиолчдын энэ жилийн золголт эхэллээ.

МЗЭ-ийн дарга, зохиолч До.Цэнджав ардын уран зохиолч Ш.Дулмаа, Б.Догмид нарын хүрээлэлд.

Ахмад зохиолч, дипломатч Бямбаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Б.Хүрэлбаатар нар нэг жигүүрийг тэргүүлжээ.

Зохиолчдодоо хүндэтгэл үзүүлж, хамгийн өндөр насыг зооглож буй яруу найрагч Т.Галсан ууцыг хөндөж, ерөөлийн үгээ хайрлалаа.

Яруу найрагч Равдан, залуу ахмад Мягмаржав нар ч ахмадын золголтонд нэгдсэн байна.

 Нийтдээ 60 гаруй ахмад зохиолчид золголтондоо хүрэлцэн ирлээ гэж яруу найрагч Пүрэвээ хэлэв.

МЗЭ-ийг хамгийн олон жил удирдсан, утга зохиолын судлаач, яруу найрагч Д.Цэдэв Г.Мөнхцэцэг, Ш.Дулмаа, Пүрэвийн хамт.

 
 

 Монголын хүүхдийн зохиолчдын нэгдлийг олон жил тэргүүлсэн СГЗ, зохиолч Д.Давааням бусдын хамт.

 

 

Э.ОТГОО

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?