УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2019-02-16  

“Улаанбаатарын өвлийн наадам” өнөөдөр "Скай Резорт" цогцолборт эхэллээ. Энэхүү наадмын гол зорилго нь Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэх, жуулчдад Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг иргэдэд сурталчлахад оршиж байгаа юм.

Тус наадмын үеэр Мөсөн сурын болон Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Мөн Снөүбоардын УАШТ, Цана, Параглайдинг болон Рагбигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн, үндэсний урлагийн тоглолт, шувуулахуй болон махчин шувуудын танин мэдэхүйн хөтөлбөр, дөрвөн дугуйт мотоцикл, нохой чарга, мөсөн хананд авиралт, гэр бүлийн буухиа, олс таталтын тэмцээн болох юм. Мөн эдгээр мэмцээнүүдэд ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тамирчид оролцох юм байна. Наадмыг үзэх сонирхолтой иргэдэд "Ulaanbaatar City Tour" буюу хотын аяллын автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбайгаас “Скай резорт” цогцолбор чиглэлд 11:00, 13:00, 15:00, 17:00 цагт, “Скай резорт” цогцолбороос Д.Сүхбаатарын талбай чиглэлд 12:00, 14:00, 16:00, 19:30 цагт үйлчлэх юм. Иргэд та бүхэн амралтын өдрүүдээрээ “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг үзэн сонирхож, цагийг цэвэр агаарт үр бүтээлтэй өнгөрүүлээрэй.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?