ХАЗАЙХ ДУРГҮЙ ХАНГАЙ ХАРЦАГА

2019-02-18  

Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын харцага Оргихын Хангай гэж залуу сүүлийн үеийн барилдаануудад гойд сайн барилдаж  байна. Улсын арслан Ш.Ванчинхүүгийн удмыг залган зодоглож буй энэ хүчтэн 2018 оны төгсгөлд БНСУ-ын үндэсний бөх шрым бөхийн барилдаанд түрүүлсэн. Дараахан нь Өмнөд Монголын Алтан бүсний төлөөх барилдаанд ч манлайлсан юм.

Сүүлд Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болон Шинэ Үндсэн хуулийн өдрийн барилдаануудад дараалан түрүүлж спортод шинэ од төрөн гарч буйгаа зарласан. Цаашдаа ч олон барилдаанд түрүүлэх төлөвтэй байна. Ар Монгол ч, Өмнөд ч тэр Хангайгаар амьсгалж байна.   

Бөх сонирхогчдын ярианы гол сэдэв болоод буй О.Хангайг жудагтай төлөв даруу эр болгож төлөвшүүлэх нь хөгжөөн дэмжигчдийнх нь үүрэг. Нэр алдарт хүрсэн тамирчин, урлагийнхныг шүтэн бишригчид нь л эвдэж оддын өвчин тусгадаг. Тэр дундаа бөхчүүдэд улсын цол хүртэхэд нь л байр сав, машин тэрэгнээс авахуулаад цэрэг цагдаагийн цол хүртэл олгодог жишиг одоо ч манайд бий. Ийм жишгээр л тамирчин хүнийг эвдчихдэг. Монгол бөхчүүдээ хүндэлдэг, дээдэлдэг бид шинээр гарч ирж буй залуу бөхөө ийм жишгээр эвдмээргүй байна. Хангайг жудагтай зөв явбал даваад тугаа тойроход нь дагаад тулгаа тойрч дэвж, дэмждэг хүүхдүүд ч түүнээс үлгэрлэнэ. Хүн хүндэлдэг, биширдэг хүнээ л дагаж дууриадаг, түүнээс суралцдаг шүү дээ. Иймээс спортын оддыг ёс суртахуунтай байлгахын тулд анхаарч ажиллах хэрэгтэй. Төрөөс бодлогоор шахаж шаарддаг байсан ч болохгүй зүйл байхгүй. Ингэж гэмээнэ хүүхэд залуусын даган дууриадаг одод тэдэнд зөв үлгэр үзүүлэх учиртай. Өнөөдрийн дархан аваргууд шиг шуналтай, ёс суртахуунгүй, дээрэнгүй байвал хойч үе залуус нь ийм л хүмүүжилтэй болж төлөвшинө. Бөхийн дэвжээнд нэгнээ цохидог, унасан хойно нь нидэрдэг, өвдөг шороодсоноо хүлээн зөвшөөрдөггүй, жудаггүй зан өмнөх үеийн дархан аваргуудтай холбоотой гэхэд хилсдэхгүй биз. Хар тамхи татаж, газ үнэрлэж мансуурч буй өсвөр үеийнхэнд урлагийн одод буруу үлгэр дууриал үзүүлсэн гэдгийг хэн, хүнгүй мэдэх болсон.

Залуусын нүдний өмнө гялалзаж буй Хангай харцага сүмогийн аваргууд шиг дээрэнгүй, өнөөдрийн дархан аваргууд шиг шуналтай байвал шүтэн биширч даган дууриадаг залуус ийм л болж төлөвшинө гэдгийг дахин онцолъё.

Төлөв даруу, жудагтай зангаа хадгалж үлдвэл залуус ч түүнээс ихийг сурах биз ээ. Өнөөгийн бухимдалтай нийгэмд хүлээцтэй, ёс суртахуунтай, боловсон иргэд юу юунаас илүү үнэ цэнэтэй болсон. Харин ийм иргэдийг нийгэмд бий болгоход спорт, соёл урлагийн оддын биеэ авч явж буй байдал, ёс суртахуун тун чухал үүрэгтэй юм.

 

О.ДАШ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Хөрөнгө ,мөнгө ,өгсөнөөр.эвдэрчихгүй. Хэнэггүй ,биш,ямагт ,хянамгай барилдвал юманд хүрнэ ээ. 2019-02-18
О.ДАШИД, УУЧЛААРАЙ:ЦАГААН САРЫН БАРИЛДААНД ЧАНСААГАА ХАРУУЛЦГААСАН ШҮҮ ДЭЭ. ЧАНСАА ТОГТООЖ БАЙГАА АРГАЧЛАЛ НЬ БУРУУ БАЙНА ГЭДЭГ НЬ ХАРАГДЛАА. ЗАЛУУЧУУДЫГ ХӨӨРГӨЖ ЭВДЭХ НЭГ ХЭЛБЭР НЬ ЧАНСАА ТОГТООЖ БАЙГАА БУРУУ ХЭЛБЭР Ч БОЛЖ БАЙЖ МАГАДГҮЙ БИШ ҮҮ 2019-02-18
ЫБАХОЛПЮ:ЧАНСААГАА ЦАГААН САРЫН БАРИЛДААНААР ХАРУУЛСАН ШҮҮ ДЭЭ. ОДОО ДАРУУХАН БАЙЖ ҮЗЭЭРЭЙ. 2019-02-18
хорвоо:Цагаан хэл ам хүрчихлээ одоо ч харцагаас дээш гарахгүй байх аа Өөрийгөө бичүүлээд байна уу өөр хүн бичиж чамайг **** гэд байна уу Хангай минь хэвлэл хүүхэн 2 оос хол байвал амжилтанд хүрдэг гэдгийг өмнөх үеийнхэн чинь баталсан шүү 2019-02-18
ДЭМЖИГЧ:МОНГОЛ ЁСООР ААВЫНХАА НУТГААР ЦОЛЛУУЛБАЛ НААДАМ, ЦАГААН САРААР ТҮРҮҮЛНЭ ДЭЭ. ИХ АВАРГЫН БУЯН ХИШИГ, УУЛ УСНЫ ТҮШИГ НЬ ХАЙЧИХАВ ДЭЭ 2019-02-18
ОЙЛГО:ДАРХАН АВАРГЫН БУЯН ХИШИГ, УУЛ УСНЫ ТҮШИГ НЬ ХААЧИХАВ ДЭЭ, ДҮҮ МИНЬ 2019-02-18
зочин:Маш зөв юм бичсэн байна. Бат-Эрдэнэ аваргаас бусад нь залууст үлгэр дууриал үзүүлж чадахгүй. Ёс зүйн догодолтой аваргууд л байх юм. 2019-02-18
sodon:zov zuil bichsen bna shuu uhaantai hun bol uhaj oilgono urgashgui negen bol uhna ishig oilgono 2019-02-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?