ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД Н.ЭНХБАЯР 50:50 У.ХҮРЭЛСҮХ

2019-02-18  

Хамгийн залуу гишүүн гэгдэж байсан Гантулга өөрийн болчимгүй үйлдлээс болж "тахимаа" өгсөн. Түүний суудал УИХ-д онгойж, нөхөн сонгуулийн тов зарлагдлаа. Энэ нөхөн сонгуульд АН, МАХН, МАН оролцох сонирхлоо хамгийн түрүүнд илэрхийлсэн.

МАН-ын зүгээс аймгийн засаг дарга Ганбямбыг өмнө нь дэвш гэсэн чиглэл өгсөн ч, - Би дэвшээд ялалт байгуулж чадахгүй. Тиймээс дэвших хүсэлгүй байна гэж Ганбямба үнэнээ хэлж, нэр дэвшихээс татгалзсан бол, -Би нэр дэвшиж, өрсөлдөхгүй гэж дөнгөж намын даргын тамгаа авсны дараа У.Хүрэлсүх хэлж, гишүүдийнхээ бухимдлыг төрүүлж байсан.

Харин өнөөдөр нөхцөл байдал эргэж МАН-ын рэйтинг унасан ч, У.Хүрэлсүхийн хувь хүний рэйтинг өссөн байна. Үүнийг Control.mn-ийн хамгийн сүүлийн тандалт ч илтгэсэн байна.

Өнгөрсөн Ням гарагт МАХН-ын дарга Н.Энхбаяр Хэнтий аймагтай хамгийн ойрхон оршдог, Хэнтий аймгаас малын мах, сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг татдаг Амгалан захын худалдаачид, тэнд үйлчлүүлж байсан иргэдтэй уулзсан байна. Уулзалтын өмнө манай баг тандалт хийж амжив. Лангууны худалдаачдын дийлэнх нь эхэндээ; -Энхбаяр л гарна шүү дээ. Хаалт байхгүй гэж хэлж байсан бол, сүүл рүүгээ;- Ганц хүн л Н.Энхбаяртай өрсөлдөнө. У.Хүрэлсүх дэвшвэл бараг гарчих байх шүү гэж хэлж байлаа.

СЕХ-ны нарийн бичгийн дарга Болдсайхан, - Нийт улс төрийн 31 намын 27-д нь зөвлөмж хүргүүлсэн. Сүүлд байгуулагдсан 3 нам нөхөн сонгуульд оролцох эрхгүй. Төрийн албан хаагчид нэр дэвших эрхийг нээсэн. Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байх учиртай. Сонгуульд оролцох улс төрийн намууд нөхөн сонгууль эхлэхээс 37 хоногийн өмнө нэр дэвшигчээ СЕХ -нд бүртгүүлнэ. Өмнө нь улс төрийн 14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж байсан. МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ нөхөн сонгуульд өрсөлдөхөд ямар ч саад байхгүй гэдгийг ч давхар тодрууллаа.

Ийнхүү нөхөн сонгууль гол гурван тоглогчтой. Үндсэн хоёр өрсөлдөгчтэй гэж үзэж болох нь. Хэрэв У.Хүрэлсүх нөхөн сонгуульд нэр дэвшихээс дахин зайлсхийвэл МАХН УИХ-д 2 суудалтай нам болж, байр сууриа улам бэхжүүлнэ. Ц.Элбэгдорж энгийн нэгэн болж, Энхбаяр төрийн түшээгээр өргөмжлөгдөх нь цаг хугацааны асуудал болжээ.

 

 

Ц.ХИШГЭЭ

 

КОНТРОЛ МЕДИА БЭЛТГЭДЭГ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...

"КОММЕНТАТОР"

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:enkhbayar dargiig demjij bna khelmegdsen khun shuu amjilt odoo khuzuugui khuniig oimsiig ni gotsoltsuulakh kheregtei shuu 2019-02-18
Зочин:У.Хүрэлсүх нэр дэвших хэрэггүй. Ерөнхий сайд, намын дарга гэсэн 2 ажлыг давхар битгий хэл нэгийг нь хийж байсан ч нэр дэвшихгүй байж болно. Олон давхар дээл өмсөлгүй, нөхөн сонгуульд МАН ялагдсан ч хамаагүй, Ерөнхий сайдын ажлаа чанартай хийх нь улс эх оронд илүү хэрэгтэй. Бусад улс төрийн хүчнийхэн харин хошгоруулж байгаад унагах юмсан гэж их мэрийх байх даа. 2019-02-18
Зочин:ЁСТОЙ ЗӨВ ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ШУДАРГА ЗӨВ ХҮН ЭЛБЭГЭЭ ЭНЭ НОХОД ШИГ Л ЭХ ОРНОО ЗАРААГҮЙ ШҮҮ ХЭНТИЙЧҮҮДЭЭ ДЭМЖЭЭРЭЙ БАЯР ХҮРГЭЕ ! 2019-02-18
Зочин:Монголын их өрийг тэглэж мянганы зам хийсэн эрхэм ноён н энхбаяр мөн монгол ДАЯААР мэднээ нэр дэвших ёстой лидер мөн таньд амжилт хүсье одоо л шударга байна шүү хүрэлсүх та шударга ёс монголын төрд маш их хэрэгтэй хэрэв хууль бусаар луйвар хийхийг завдсан тохиолд хүрэлсүхийг ОГЦРУУЛАХ БОЛНО !!! 2019-02-18
Иргэн :Хүрэлсүх нэр дэвших ёс байхгүй намын дарга ерөнхий сайд болоо юм биш үү !! Харин н энхбаярын хувьд нэр дэвших ёстой ард түмэн ч хүсэж бна эх орноо бодож эх оронч улс төрчидөө дэмжих зөв 2019-02-18
Монгол иргэн :100/ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНАА МУ -ЫН 3-ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ МАХН- ЫН ДАРГА Н ЭНХБАЯР ,,,,,, ТӨРД БАЙГАА БАЙСАН ХАУС ОФФШОР КАЗИНО ЭЛБЭГЭЭ БАЯР ЭНХБОЛД БАДАНЖУНАЙ САХАЛ НОХОД ШИГ МОНГОЛЫГ ЗАРААГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ !!! ДЭМЖИЖ БАЙХ ЁСТОЙ ЗӨВ 2019-02-18
Зочин:Хүрэлсүх илүү шдээ тэнэг 2019-02-18
Зочин:Сүх ямар олон албан тушаал авах гэдэг гар бэ ??? Сонин л байшдээ арай дэндэж бна сайд намын дарга таалагдахгүй байна 2019-02-18
Зочин:Сүх ямар олон албан тушаал авах гэдэг гар бэ ??? Сонин л байшдээ арай дэндэж бна сайд намын дарга таалагдахгүй байна 2019-02-18
зочин: сүх нэр дэвших шаарп****гүй учир нь одоо байгаа маны хүч хангалттай аливаа юм улиг болхоороо утгаа алддаг зүгээр орхи ер зүгээр л орхичих угсаа угшилаа бодвол та наррт эвлэрэх шаард**** ч гарах байх 2019-02-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?