KFC-ийн хоол, түүний бүтээгдэхүүнээс хордлого авсан нь олон нийтийг KFC-ийн тахиа, пицца зэрэг түргэн, бэлэн хоолноос болгоомжлох сэрэмжийг төрүүлсэн байна. Аль нь аль нь халуун дээрээ л амттай санагдахаас, хөрсөн хойно нь идэх дур татдаггүй гэж иргэд сэтгэгдлээ үлдээсэн байхаас анхаарч болох.
Пицца бол ердөө л 70 хувь нь талх. Үлдсэн нь хиам, өндөг, бяслаг ордог бүтээгдэхүүн. Тэгээд тос. Түүнийг нь хийжүүлсэн ундаа дагадаг. Ингээд л хүн амыг хүүхэд ахуй цагаас нь таргалалтад өртүүлдэг.
Дээр нь KFC, пицца аль аль нь өөрийн бүтээгдэхүүнийг авах, стандартыг мөрдөхийг шаарддаг. Нөгөө л тахиа. Нөгөө л шарсан төмс. Тэгээд Кола, Пепси дагалдана. Тиймээс эрүүл амьдарья гэвэл энэ бүхнээс татгалзая. Үр хүүхдээ ч хол байлгая.
Түргэн хоолны хажуугаар ходоодоо дараад, нүдээ таглаад ингэж л явахыг дэлхий нийтэд уриалсан байна.
О.НОМИН