БОЭТ-ИЙН ГЭМТЛИЙН ТАСГИЙН ХАМТ ОЛОН "ТҮНХНИЙ ҮЕНИЙ ХУГАРЛЫН ҮЕД ХИЙМЭЛ ҮЕ СОЛИХ" МЭС ЗАСЛЫГ АНХ УДАА АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

2019-02-20  


Халтиргаа гулгаа ихтэй байгаагаас сүүлийн үед хөл, гар нь хугарч мултарсан гэмтэлтэй иргэд БОЭТ-ийн Гэмтлийн тасагт хандан эмчлүүлж байна. Тус тасгийн хамт олон 2014 оноос хойш ялангуяа доод мөчдийн хугарлыг эмчлэхдээ УБ хотод хийгддэг мэс заслын дэвшилтэд аргуудыг орон нутагтаа нэвтрүүлэх зорилт тавьж ажилласан байна.

Үүний үр дүнд Сар шинийн баярын дараа ГССҮТ-ийн эмч нартай хамтран 3 хүнд "Түнхний үений хугарлын үед хиймэл үе солих" мэс заслыг анх удаа амжилттай хийжээ. 

Хагалгааны дараа өвчтөнүүд 2 дахь хоногоосоо хөл дээрээ гишгэж 10 дахь хоногт шарх нь бүрэн эдгэрч 2 хөлөөрөө эмнэлэгээс гарчээ. 3 сар гаруй шохой гипстэй хэвтэж байж хагас дутуу хөл дээрээ босдог, хэвтрийн улмаас арьсны холголт цооролт үүсэх зэрэг хүндрэлээс сэргийлж энэ төрлийн хагалгааг цаашид орон нутагтаа бие даан хийхээр зорьж байна.

Энэ талаар орон нутгийн "ОЛОН ЯСТНЫ ТЕЛЕВИЗ"-ийн бэлтгэсэн сурвалжлагыг хүргэж байна. 

ВИДЕО:



БОЭТ-ийн Гэмтлийн тасгийн хамт олон цаашид энэ оны 03-р сарын эхээр "Өвдөгний үе солих" мэс засал хийхээр төлөвлөж байна.

 

 

Х.АЛТАНТУЯА

  •  
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?