"KFC ЗАЙСАН" САЛБАРААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭДИЙН ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХААР АЖИЛЛАНА

2019-02-20  

Өнөөдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас "KFC Зайсан" салбараар үйлчлүүлсэн иргэдийн хохирлыг барагдуулах тухай хэвлэлийн бага хурал хийлээ. 

ШӨХТГ-ийн мэдээлж буйгаар энэхүү асуудлаар ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар болон ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж эхэлсэн байгаа гэв.

Мөн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн аж ахуй нэгж байгууллага хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэдгийг мэдээллээ.

Халдвар гарснаас хойш нийт 247 хүнд хоолны хордлогын эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 44 иргэний 24 нь хүүхэд байгаа бөгөөд хоёрдугаар сарын 19-ний байдлаар 14 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ШӨХТГ-аас хохирсон иргэдтэй цаашид хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдэж, мөн баримттайгаар санал гомдлоо илэрхийлээрэй гэдгийг мөн мэдээлсэн юм.

 

З.НУРЖАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?