ШӨХТГ-ААС ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ХУУЛИНД ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАНА

2019-02-20  

Шудрага Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас 2019 оны нэгдүгээр сард Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийсэн. Зар сурталчилгааны тухай хуульд хатуулаг багатай дарс, пиво, шимийн архины зар сурталчилгааг сонин, сэтгүүл, радио, телевиз, интернэтээр хэрхэн түгээх талаар тодорхой заасан байдаг.

Гэтэл хуулиар хориглосон хууль бус  сурталчилгааг зарим аж ахуй эрхлэгчид ялангуяа цахим орчноор тэр дундаа фэйсбүүкээр согтууруулах ундааны хэрэглээг уриалсан шинжтэй , төрөл бүрийн сугалаа, хонжвор урамшуулалт худалдааг зарласан зар сурталчилгааг түгээж байгаа зөрчлүүд илэрсэн байна. 

Тухайлбал  хяналт шалгалтын хүрээнд “Наран Март ”ХХК нь 2019.01.21-2019.01.27-ыг дуустал архины хямдралтай худалдаа хийх зар сурталчилгааг өөрийн фэйсбүүк  хуудсанд байршуулсан, “Наран супермаркет”  2019.01.21-2019.01.27-ыг дуустал архи согтууруулах ундааны төрөл зүйлээр “Өдрийн мэнд хүргэе,Наран Фүүдс компани хэрэглэгчид та бүхэндээ Австралийн үндэсний баярыг тохиолдуулан Австрали брендийн танилцуулах өдрүүдэд урьж байна” гэх уриалга текст бүхий зар сурталчилгааг түгээсэн зөрчил илэрчээ.

Энэ нь "согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, худалдаа үйлчилгээний талаар төрөл бүрийн сугалаа, хонжвор аливаа хэлбэрийн урамшуулалт  худалдаа явуулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн тохиолдлууд болж байгаа талаар мэдээллээ.

 

З.НУРЖАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?