“ВОЛЕЙВОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-Д ОРОЛЦОХ БАГ ТАМИРЧИД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ

2019-02-21  



Монголын Волейволын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейволын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 04-р сарын 02-09 ний хооронд Ховд аймагт болно. Тус тэмцээнд бүсийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан эрэгтэй эмэгтэй нийт 32 багийн тамирчид оролцох бөгөөд баруун бүсийн тэмцээн 2019 оны 03-р сарын 26-28 ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болох юм. Тэмцээнд Волейволын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчид, Волейволын ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай, И.Энхмаа ахлагчтай эмэгтэй баг тамирчид оролцохоор бэлтгэлдээ гарчээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржав өнөөдөр тэмцээнд оролцох баг тамирчдын эцэг эхчүүд, багш дасгалжуулагчид болон аймгийн Волейволын холбооны дэд тэргүүн Б.Сандагсүрэн, удирдах зөвлөлийн зарим гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр хаа хаанаа үүрэг хариуцлагатай байж тэмцээнд оролцох баг тамирчдынхаа бэлтгэл, сургуулилтыг нь сайтар хангуулах, ялангуяа төгсөх ангийн сурагчдын хичээл сургуульд нь хэрхэн анхаарах зэрэг олон чухал асуудлаар харилцан ярилцаж, дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Ховд аймгийн баг тамирчид Волейволын спортоор багагүй амжилт гаргаж байсан түүх бий. Хамгийн сүүлд 2001 онд Д.Баярболд дасгалжуулагчтай, Г.Номин ахлагчтай эмэгтэй баг тамирчид сонгон шалгаруулах буюу бүсийн тэмцээнээс Хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Мөнгөн медаль хүртэж байсан юм. Тэр цагаас хойш үндсэндээ 18 жил тасраад байгаа амжилтыг энэ жилийн тэмцээнээс хүртэхийн төлөө бүсийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдынхаа бэлтгэлийг эртнээс, сайтар хангаж оролцуулах нь чухал юм.



 

 

Х.АЛТАНТУЯА / ХОВД АЙМАГ /

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?