УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЦАХИМ СИСТЕМИЙГ 120 СУМАНД ХОЛБОНО

2019-02-21  

Улсын бүртгэлийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын бүртгэлийн багц хууль өнгөрсөн оны 11-р сараас хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэдэд бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс шилэн кабельгүй сум хороодыг цахим сүлжээнд холбох ажлыг эхлүүлээд байна. 

Ингэхдээ Азийн хөгжлийн банкны техникийн зөвлөгөө, санхүүгийн дэмжлэгийг авч, хамтран ажиллаж байна. 2018 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр нийслэлийн 11 хороо, 39 сумыг шилэн кабельд холбож, онлайнаар төрийн үйлчилгээ авах боломжийг нээжээ. 2018 оны сүүл гэхэд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 69 сум цахим сүлжээнд холбогджээ.

Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Цахим сүлжээнд” холбосноор сум, хорооны иргэд иргэний улсын бүртгэлийн 15 үйлчилгээ,10 төрлийн лавлагаа мэдээллийг харьяалал харгалзахгүй шууд авдаг боллоо. Хуучин сүлжээнд холбогдоогүй хороо сумын иргэд заавал нийслэл юм уу, аймгийн төв орж бүртгэлийн мэдээллийг авдаг байсан. Ингэхдээ 10-30 хоногийн дараа тухайн мэдээлэл ирдэг байсан. Тэгвэл Улаанбаатар хотын бүх хороо, 69 сумыг цахим сүлжээнд холбож төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэхээр ажиллана" гэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлснээр 2019 оны есдүгээр сарын 1 гэхэд шилэн кабельтай холбосон 220 сум бүртгэлийн бүх үйлчилгээг цахимаар авах боломжтой болно. Энэ онд үргэлжлүүлэн бусад сумыг цахим сүлжээнд холбож, төрийн үйлчилгээг иргэд хүргэхээр ажиллана гэв.

Одоогоор эд хөрөнгийн бүртгэл 100 хувь, Иргэний улсын бүртгэл 99 хувь, Хуулийн этгээдийн улсын бүртгэл 95 хувийг цахимжуулжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тавдугаар сарын 1 гэхэд бүртгэлийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Иргэний үнэмлэх болон гадаад паспортыг цахимаар захиалах боломжтой болох юм.

Үүнээс гадна гуравдугаар сарын 15-наас иргэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхийг цахимаар захиалж болох юм байна. Ингэснээр иргэд дэлхийн аль ч өнцөг булан бүрээс гадаад паспорт болон иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болж байна.

Дашрамд дурдахад улсын бүртгэл цахимд шилжсэнтэй холбогдуулан төрийн үйлчилгээний бүх шатны байгууллага тус системд холбогдсон. Ингэснээр иргэд аль ч төрийн үйлчилгээ авахаар очиход улсын бүртгэлийн лавлагаа шаардахгүй болсон юм.

 

З.НУРЖАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?