ӨДРИЙН СОНИНДОО, /ӨӨРИЙН/ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ ГҮТГҮҮЛДЭГ...АЗГҮЙ АРДЧИЛАГЧАА... БИ...

2016-04-14  

Өөрийн фэйсбүүкдээ Х.Баттулга ингэж бичжээ. Тэр гомдсон бололтой, өөрийн ерөнхийлөгчдөө. Олон юм бичсэнгүй. Харин хэлбэл хэлчих юм их байгааг үг үсгийн хооронд тавьсан олон цэг илтгэнэ. Х.Баттулга өөрийг нь оролдоод байгаа хүмүүсийн мөрөөр нь орж, мөшгөж эхэлсэн бололтой. Өчигдөр ЦЕГ-ын дарга Чингисийг шалгуулна гэдгээ илэрхийлсэн. Н.Ганболд АТГ-ын даргын албан тушаалаа өгөөд зайлсан. Завсрын хүмүүс нь зайлаад, гол захиалагч руугаа Х.Баттулга ойртож буй бололтой. 

Түүнийг улс төрөөс зайлуулах гэсэн биш, олон хүн хөлд нь үрэгдэх төлөвтэй гэж ажиглагчид дүгнэж сууна. Гол мөргөлдөөн эхлэх хараахан болоогүй гэж ч урьдчилан таамаглаж байна.

Түүний тухай томоохон нийтлэл бичсэн "Өдрийн сонин"-ыг шүүхэд өгсөн дуулдсан, өмнө нь. "Өдрийн сонин" алдаа гаргаснаа хүлээж "Залруулга" тавьжээ. Х.Баттулга бага багаар ялалтаа ахиулсаар байна. 

Н.Алтанхуяг "Монголын төрийг хуйвалдааны төр" болгож буй хүн бий. Тэр хүний нэрийг хэлье гээд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч рүү нэр заан давшилт хийсэн анхны улс төрчөөр тодорсон бол, тус намаас ерөнхийлөгчөө нэр заан шүүмжлэх хоёр дахь улс төрч нь ил гарч эхэллээ.

Энэ бол нэгэн цаг өөрийг нь дэмжиж явсан Х.Баттулга юм.

Х.Баттулга, Н.Энхбаяр хоёрын хоёрын тухайд улс төрөөс ангид байлгах ёстой хүмүүс гэх ухааны санааг Ц.Элбэгдорж чулуудсаны дараахнаас хууль хүчнийхэн хөдөлгөөнд орж, Н.Энхбаяр, Х.Баттулгыг "агнах" ажиллагаагаа идэвхжисэн гэж хөндлөнгийн шинжээчид хэлэх нь бий.

Элбэгдорж ерөнхийлөгч одоохондоо таг чимээгүй боллоо. Түүний хумс хурууг тайрч эхэлсэн нь, ийнхүү дуугүй болоход хүргэв үү ? гэх ажиглагчид ч гарч иржээ.

Хууль, хүчнийхэн ч сануулга авч эхэлжээ.

 

 

 

Тоймч Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жизель:хэрэг булхай нь илррэхээр хэн хүнгүй л бие биенээ гүтгэж зарим нэг нь өөрийнхөө тарьсан шалбаагт унана гэж эщэ байхдаа 2016-04-14
сүхэрдэнэ :араггүй шүү дээ элбэгдорж ардчилал гэдэг нэрийн дор ард түмнээ хог дээр хаясан энхбарыг гүтгэсэн одоо баттулгыг гүтгэж байна ард түмнээ биш араа боддог хүний шинж . хүний гаарар могой бариулж араас нь авлахдаа сайн хүндээ элбэгдорж 2016-04-14
МЯГМАР :ЭЛБЭГДОРЖ ГУА ОДОО БОЛИМООР ЮМ АА ЭНХБАЯР ГУАГ ХЭЛС ХЭРЭГТ ХИЙСЭН ХАРИН ОДОО БАТТУЛГЫГ ЗАЙЛУУЛАХ ГЭЭД ҮЗЖИХ ЮМАА ЭНХБАЯР БАТТУЛГА 2-Г ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ 2016-04-14
Zochin:Ene zasaglal uls ornoor togloj duuslaa.Eronhiilogch ni ooroo um bodoh bolj dee. 2016-04-14
zochin:шалгуулаад л хэн нь үнэн худалч болохыг тогтоочих юмны төлөө гэрээ нураачих гээд зодолдоод байх хэрэг байгаа юм уу 2016-04-14
Лчин:Баттулга гуай шалгуулаад үнэн мөнөө олчих хэрэгтэй юундаа элдэв амьтан цуглуулаад сүржигнээд бн юм Хэрэг хийгээгүй юм бол юунаас айсан юм Мөнгөтэй баян ч бай ядуу ч бай хуулийн байгуул****д шалгуулах нь иргэн хүний үүрэг шүү дээ юманд учир суманд занги бий 2016-04-15
Чулуунцэцэг:Хэлэх ч үг алга Одоо олон түмэн аливаад туйлшралгүй сонголтоо л зөв хийх хэрэгтэй боллоо,Хэн нь хэн бэ гэдгийг хангалттай мэдэж авлаа шүү дээ,,,, 2016-04-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?